“Амгалан” амаржих газар нээлтээ хийлээ
2015-10-01

Баянзүрх дүүрэгт 150 ортой  “Амгалан” амаржих газар нээлтээ хийлээ. Амаржих газрыг 2013 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч барилгын төсөв зогссон шалтгаанаар хойшлогдсоор өнөөдөр ийнхүү ашиглалтад орсон байна. Нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Оюунхорол нар оролцов.

 

Баянзүрх дүүргийн III хороонд байрлах амаржих газар нь 9000 ам метр талбайтайд 412 өрөө, 150 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм байна. Төрөх эмнэлгийг Японы Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжин хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж аппаратаар тохижуулжээ. Тус эмнэлэг  ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд нээлтийн үеэр танилцуулсан юм.

 

Гуравдугаар амаржих газар өмнө нь 45 ортой төрөх эмнэлэгт эхчүүдийг хүлээн авдаг байсан бол “Амгалан” амаржих газар шинэ байранд орсноор хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж байгаа аж. Ингэснээр жилд 6000 эх хүлээж авдаг байсан тус эмнэлэг 20 мянган эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ.

 

Амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир “Эмнэлгийн хүртээмжээс шалтгаалан төрсөн эхийг  18-24 цагт гэрт нь гаргадаг байсан бол одоо өөрийн хүсэлтийг харгалзан 2-5 хоног хэвтүүлэх боломжтой. Зөвхөн амаржих эх гэлтгүй эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчнийг эмчилж оношлох амбулаторийн кабинетууд ажиллаж нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээ хийнэ” гэдгийг хэллээ.

 

“Амгалан” амаржих газрын үйл ажиллагаа  аравдугаар сарын 29-нөөс эхлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
412 uruu 150 n or gj yu ve 3 n uruu dundaa neg ortoi yumuu
2015-10-02
Irgen:
Saihan bayartai gerel gegeetei medee bna. Gem ni dandaa l gadni butsaltgui tuslamjaar geh yum. Japan-uud mon ch ih yum ogoh yum ih ch tus boloh yum. Manai darga saiduud ulsin mongiig idej uudaggui baisan bol mon ch ih zuiliig oorsdoo barij buteej bosgoh baisan daa.
2015-10-01