Өнөөдөр “Crocus Event Hall” 1 нас хүрлээ
2015-10-02

 

Энэ зуны турш хамгийн том, хүлээлт үүсгэсэн шоу, арга хэмжээнүүд  хаана болсон бэ? Энэ асуултанд та бүхнийг шоу эвентийн хамгийн том цэг болсон “Crocus Event Hall”-д үзсэн гэж дуу нэг нэгтэй хэлэх байх. Нээлтийн арга хэмжээгээ Улаанбаатар хотын томоохон соёл урлаг, шоу бизнесийнхнийг цуглуулж сүр дуулиантайгаар хийж байснаас хойш 1 жил өнгөрчээ.  

 

 

“Crocus Event Hall” өнгөрч буй 2015 онд томоохон хүлээн авалтууд, албан байгууллагын тэмдэглэлт ойн баярууд, шинэ жилийн баярын хүлээн авалт, залуу хосын хурмын ёслол, парти, үдэшлэг, эвэнтүүд, хамтлаг дуучдын шоу тоглолт, концерт, төрөл бүрийн салбарын хурал, цуглаан, тэмцээн уралдаан, үзэсгэлэн яармагуудыг хамтран ажиллагч байгууллагуудынхаа  туслалцаатайгаар зохион байгууллаа. “Crocus Event Hall”-ыг өнөөдөр их хотын залуус андахгүй мэддэг болжээ. Учир нь бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд залуусын шүтэн биширдэг, сонсохыг хүсдэг, хамтдаа хөгжилдөхийг мөрөөддөг олон хамтлаг дуучдыг шоу тоглолтыг энтертайнмент орчинд зохион байгуулж, тэд мартагдашгүй үдшүүдийг манайд үдсэн юм. Та санаж байгаа байх. 

 

-Sweety Emotion  хамтлагийн “Зүрхэн аялгуу”

-A sound хамтлагийн  “247”

-Niciton хамтлагийн “Үүлэн үст”

-Шар айраг хамтлагийн “The Tribute”

-Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн хүндэтгэлийн тоглолт

-Люмино хамтлагийн “Хэмнэл нэрэгч”

-Guys хамтлагийн “Амьдрал үргэлж сайхнаараа”

-Мөнхийн реп хамтлагийн “Хит дуунууд” гээд 12 шоу тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. 

 

 

Мөн энэ жилийн хамгийн хамгийн том, дуулиан, сенсаацтай залуучуудын евент, шоу арга хэмжээнүүд “Crocus event hall”-д зохион байгуулагдлаа.

 

-Mongol Mix Project-ийн Halloween party - Lost Circus

-APU компанийн “New Year’s Eve 2015” party

-Paparatsi.mn-ий “DJ Trentino in Mongolia” party

-Gem International компанийн “8/18 Paulaner” шоу

-APU компанийн “Их хотын баяр” пивоны баяр

-MNG Event-ийн Sensation Black event

-“R16” олон улсын бүжгийн тэмцээн

-ХИП ХОП Цэнэг парти

-Vibe FM105.5-ийн  “Black & White” party

-Blind House Party

-Heineken брендийн “Green Room” party

-Collective-ийн “Ministry of Sound” party

-Ocean Grey - Opening Party зэргийг зохион байгуулсанаар “Crocus Event Hall” маань их хотын залуусын ирэх дуртай газрын нэг болж чадлаа. 

 

 

Бид байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 157 арга хэмжээ зохион байгуулж, 85.000 гаруй зочдод үйлчилсэн байна. Ийнхүү ганцхан жилийн дотор амжилт бүтээлээр дүүрэн байсандаа бид урамшин 1 жилийн ойгоо тохиолдуулан хамтран ажилладаг байгууллагуудынхаа 700 гаруй төлөөлөлүүддээ урилгаа тараан “CROCUS PARTY” талархалын үдэшлэгээ  10-р сарын 02-ны 20 цагаас хийхээр боллоо. Бидэнтэй үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин