МАХН-ын дарга Н.Энхбаярын хилээр гарах эрхийг хаажээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын хилээр гарах эрхийг нь хаасан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн учир хилээр гарах эрхийг нь хаасан гэнэ. Н.Энхбаярын хэргийг АТГ-аас шалгаж байгаад түр түдгэлзүүлээд байсан ч сэргээн шалгаж эхэлсэн аж.
Үүнтэй холбогдуулан түүнд дээрх арга хэмжээг авчээ. Одоогийн байдлаар түүнийг ямар хэрэгт буруутгаад байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ МАХН-ын цагаан байртай холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан зүйл ангиар буруутган шалгаж байсан юм. Уг хэргийг нь сэргээн шалгаж эхэлсэн талаар цахим хуудсуудаар мэдээлж байна.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ