Намрын солонгорсон улс төр
2015-10-02

 

 

Намрын чуулган халуухан өрнөх нь нээлтийн эхний өдрөөсөө л тодорхойлогдож байна. Нам, бүлгүүдийн эрх ашгийн зөрчил, хувь улстөрчийн амбиц, ирэх сонгуулийн бэлтгэл гээд улс төр өнгө өнгөөр солонгорч, ороо бусгаа энэ цагт улстөрчдийн авир өдрийн хэд өөрчлөгдөх нь.

 

Чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн Чингис бондын үр өгөөжийг магтан, 1055 жижиг, дунд үйлдвэр нээгдсэнийг онцлон жишээлэхдээ “Өвөрхөнгай аймгийн Уянга суманд ашиглалтад орсон ноосны үйлдвэр л гэхэд 250 ажлын байр бий болгожээ” хэмээн албан тушаалаа ашиглан өөрийн тойрогтоо хийсэн ажлаа сурталчлав. Нөгөөтэйгүүр НИТХ-ын төлөөлөгчийн улирал бүр “хүртдэг” 15 сая төгрөгт хүртлээ нэмэгдсэн урамшууллыг энэ улирлаас эхлэн зогсоох хэрэгтэй хэмээн олон нийтэд тал зассан үг дайхаа ч мартсангүй. НИТХ-аас улирал бүр олгодог энэ урамшууллыг төлөөлөгчид тойрогтоо хөрөнгө оруулалт хийхэд зарцуулан, наанадаж гэр хороололд бохир, дулааны шугам татсан бол өнөөдөр Улаанбаатар хот нүүрс утаагаа мартаж, гэр хороолол хувийн хаусаар өрсөлдөх байсан биз.

 

Чуулганы нээлтийн дараах байнгын хорооны хуралдаанаар гишүүд тун цухалдалтай байлаа. Гэхдээ улс орны төлөө цухалдаад байгаа юм биш л дээ. Өөрсдөдөө зориулж баталсан Өршөөлийн хууль нь эргээд тэднийг ороож, хоорондоо арсалдахад хүргэлээ. Улстөрчид өөр өөрсдийнхөө ярьж, ярьсандаа итгэж, бусдыгаа үл ойлгох, ойлгохыг ч хүсэхгүй нөхцөл байдал үүсээд байна.

 

Гишүүн Р.Гончигдорж “Өршөөлийн хуулийн хэлэлцэх хугацаа ээлжит бус чуулганаар дуусгавар болсон. Ерөнхийлөгчийн хоригийг 10 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлдэг. Тиймээс одоо Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс ажлаа хийх үлдсэн” хэмээх тайлбараа ээлжит бус чуулганаас эхлээд өнөөдрийг хүртэл хийсээр байгаа.

 

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хамгийн ихээр эсэргүүцэн “Бүхэлд нь тавьсан хориг” хэмээн  уураа хийгээд авираа барьж дийлэхгүй байгаа гишүүн бол З.Баянсэлэнгэ сайд. Тиймээс тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Өнөөдрийн Өршөөлийн хууль явахгүй байгаагийн нэг гацаа нь АТГ-аас болсон. Та нар яагаад гаргасан шийдвэрээсээ буцаж, заваараад байдаг юм бэ? Тэр дундаа АН дандаа хүний гараар могой барина. Өршөөлийн хуулийг гаргана гэж байгаад баталсан. Хамгаалж чадахгүй юм бол үхсэндээ ингэж наашаа цаашаа гүйлдээд байгаа юм. Юугаа хийж байнгын хорооны даргын суудал бөглөөд суугаад байгаа юм бэ? Ийм балиар юм хийхээ болиоч. Одоо хэний захиалгаар юу болгоод явуулж байгааг чинь дараа нь илчилнэ, хэлнэ. “Өршөөлийн хуулийг битгий хүлээж аваарай, Ерөнхийлөгч утасдаад байна” гэсэн гээд гүйлдээд явж байдаг. Өөрсдөө санаачилчихаад биднийг гаргасан гэж гүтгээд. Р.Гончигдорж гишүүний гаргасан саналыг Д.Оюунбаатар гишүүн рүү дайруулж гүйцгээдгээ боль” хэмээж Төрийн ордонд бус гудамжны улс төр хийж байгаа аятай авирласан. Ер нь энэ парламентын бүрэлдэхүүнд гудамжны улстөрчид тойргоос ч, цонхоорч ороод ирснээрээ онцлогтой гэж ажиглагчид үздэг.

 

Тиймээс ч улстөрчийн зангаргаас илүүтэй хувь хүний авир нь тодорч гаргадаг эрхмүүд энэ парламентад цөөнгүй.

 

С.Баярцогтыг огцруулахаар О.Баасанхүү гишүүн цээжээ дэлдэн, зүрхээ савлуулан эмиоц ихтэй байна лээ. Зөвхөн С.Баярцогтыг ч бус “Эвслийг тарааж байгаад ч хамаагүй Засгийн газрыг бүхлээр нь огцруулна” хэмээн дуугаа өндөрсгөн хоолойгоо шахан ярьж байна. 

 

“УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй” гэх заалтыг манай төрийн түшээд өглөө бүр санаж сэрдэг байх. Энэ заалт  л хамгийн сайн хэрэгжиж, хэдэн биенээ үгийн хатуугаар мэрцгээх юм.

 

Магадгүй, Өршөөлийн хууль баталсан хувилбараараа бус Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар өөрчлөгдөн  хэрэгжиж байгаа  нь Засгийн газарт хамтарсан хүчнүүдийг зөрчилдөхөд хүргэсэн биз. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан дүр эсгэхийг Төрийн тэргүүн хийгээд сөрөг хүчин МАН дуугүй өнгөрөөхгүй. Тиймээс ч гишүүн Ц.Нямдорж “Олон жил хамт явлаа. Муур, хулгана болж тоглож байгаа шоглоомноос чинь залхлаа. Асуудлыг мэддэг хүний өөдөөс харж суучихаад худлаа яриад, гөрдөөд, луйвар хийгээд байхаар чинь байж сууж чадахгүй байна шүү дээ. Ингэж болохгүй. Хуулийн байгууллага руу дайраад байх юм. УИХ өөрөө батлаад гаргасан биз дээ. Хошин шогийн болхи үзүүлбэр үзүүлэх нь хэнд хэрэгтэй юм” хэмээн цухалдаж байсан. Тиймээс ч өнөөдрийн чуулганы хуралдаанаар МАН Өршөөлийн хуулиар завсарлага авч, хэлэлцэх асуудлууд ийн хойшлогдов.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр намрын чуулганы өмнөхөн аймаг, нийслэл, дүүргийн хурлын төлөөлөгчидтэйгээ Төрийн ордонд зөвлөлдөж, “хэлмэгдэлт байгаа газар ардчилал байхгүй” хэмээн тунхагласан бол Йигл телевизээр улс төрд хайрцаглагдаагүй, задгай имиждтэй гэгдэх Л.Гүндалай, Б.Жаргалсайхан хоёр цэц булаалдсан.

 

Төрийн ордныг тойрч, гороолон, өндөг, улаан лооль шиддэг үе ард хоцорч, иргэний хөдөлгөөний зохицуулагчид нь дотор тухалдаг болсон. Гэхдээ парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд ч намрын чуулганы нээлтийн өдөр зүгээр суусангүй. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Төмөрсүх “Иргэдийн зээлд өршөөл үзүүл” хэмээн төр, засагт хандан уриалж байв.

 

Энэ мэт улстөрчдийн авирлалт дөнгөж эхлэл нь байх. Цагийн хүрд эргэж сонгуулийн мөчлөг ойртох тусам хэн ямар авир араншин, үйлдэл гаргахыг хэн ч таашгүй.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Ard daatgal:
Ard nereer nerlegdsen Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-10-03
Зочин:
Yamar xuuchinsag bichleg we ...hereg alga aa
2015-10-03
Зочин:
Бараг боловсролгуй шахуу хуухэн засагт орж ирснээр бид шившиг болж байна,
2015-10-02
үнэн:
Солонгороод байгаа юм ерѳѳсѳѳ байхгүй, ногоорсон жонхуурсан, заваарсан гээд таарсан үгнүүд байгаашдээ
2015-10-02