С.Зоригийн хэргийг илрүүлэхэд улс төрийн хүсэл зориг гаргаач
2015-10-02

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1998 оны энэ өдөр бусдын гарт амь насаа алдсан. Түүнээс хойш 17 жил өнгөрч. Тэр жилүүдийн энэ өдөр С.Зоригийн гэгээн дурсгалд зориулан ажилдаа явдаг байсан замд нь босгосон, түүний янжуур барин алсыг ширтэн бодлогоширч зогсоо эгэл дүртэй, “Монголын ард түмнээс” гэсэн даруухан бичигтэй, хүрэл хөшөөнд гэр бүлийнхэн, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлал тогтсон.

 

Өнөөдөр ч энэ үйл явдал мөн давтагдав. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэхээр ирсэн хүмүүийн яриа ч нэг л янзын  байдаг. “Энэ хэрэг илрэхгүй удаж байна. Гэхдээ илэрнэ гэдэгт итгэдэг” гэж тэд хэлдэг.

 

Өнөөдөр ч бас тийм л байлаа. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд түүний ах С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл болон С.Зоригтой мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалд хүчин зүтгэж байсан журмын нөхөд нь оролцлоо.

 

 

 

 

 

С.Зориг агсны ах С.Баяр “Жил бүр та нар биднээс нотлох баримт, хэргийн тухай асуудаг. Энэ талаар өөр асуух газрууд байгаа. Хууль хяналтын байгууллагууд байна. Хэрэг дээр ажиллаж байгаа тэднээс асуухад сайн мэдэх байх. Мөрдөн байцаалтын нууц гэж байдаг учраас тэр болгон мэдээлэл өгөхгүй гэдгийг бид нарт жил болгон л хэлдэг. Бид хэрэг гардаг үед бүгдээрээ л мэдүүлэг өгч байсан” гэж хэлсэн. 

 

С.Зориг байсандаа Монголын ардчилал тайван замаар явсан

 

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хэрэгт УИХ ямагт анхаарал хандуулж байгаа, хандуулна гэдгээ ч УИХ-ын дарга илэрхийлсэн. Энэ хэрэг ингэж таавар байгаад байж болохгүй. Хэргийг илрүүлэхийн тулд  бид шаардлагатай ямар алхам байна түүнийг хийх хэрэгтэй. Монголын ард түмний ардчилсан хувьсгал С.Зориг гэдэг удирдагчтай байсандаа тайван замаар сайхан ирээдүй авчирсан” гэлээ.

 

 

 

 

Улс төрийн зорилгогүйгээр энэ хэргийг шалгаач

 

“Энэ хэргийг илрүүлнэ гэж УИХ-ын гишүүн болж байсан цагдаагийн алба хаагч ч байдаг. Эцэстээ олон жилийн дараа харахад мэргэжлийн байгууллагуудаас үр дүн гарч ирээгүй байна. Мэргэжлийн байгууллага гэдэг мөрдөн шалгах эрхтэй, мөрдөн шалгах мэргэжлийн ажлыг хийдэг хууль хяналтын байгууллагыг хэлж байна л даа. Тэдгээрээс одоо болтол үр дүн гарч ирээгүй байна. Наана нь бол мэдээж улстөржилт маш их явагдсан. Улс төрийн амлалт болгон сонгуульд өрсөлдөж нэг хэсэг хожсон, дараа нь улс төрийнхөө амлалтыг биелүүлэх гэж жирийн иргэдийг хомроглосон. Энэ дотор Франц улсаас хууль бусаар, эрхийг нь ноцтой зөрчин баривчилж ирсэн Дамирангийн Энхбат гэдэг хүн хүртэл байгаа. Энэ хүн бас С.Зоригийн адил хэлмэгдсэн гэж би боддог” Хэлмэгдэлт, улстөржилт нэлээн үргэлжилсэн. Харин хэрэг илрээгүй байгаад байдаг. Мэргэжлийн байгууллагуудаа улс төрөөс хараат бус, мэргэжлийн хэмжээнд ажиллаач гэж хэлмээр байна. Хүний эрхийг зөрчихгүй, хүнийг хомроглон хэлмэгдүүлэхгүй ямар нэгэн улс төр, өөр юмны зорилго  агуулахгүйгээр энэ хэргээ шалгаач. Жил бүр л ингэж ярих юм. Гэхдээ хэрэг илрээгүй байна” гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ярьсан.

 

Энэ хэргийн эзэн олдоно гэдэг итгэдэг

 

 

Жил бүрийн энэ өдөр С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг эгэл жирийн ард түмний нэг бол Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Д.Дагвасүрэн. Тэрбээр амьд гэрчтэй, орчинд нь хүмүүс байсан гэх мэт олон өгөгдөлтэй ийм хэрэг илрэхгүй удаад байгаа нь их л тааруу байна. Манай хууль хяналтын байгууллагын гэмт хэргийг илрүүлэх боломж өндөр гэж боддог. Энэ хэрэг илрэхгүй удаж байгаад харамсаж явдаг. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг, хэзээ нэгэн цагт илрэх байх. Учир нь олдож, хэргийн зангилаа тайлагдаасай гэж хүсэж явдаг” хэмээсэн.

 

 

 

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоо хүртэл ажлаа тайлагнаагүй

 

ИЗНН-ын нарийн бичгийн дарга Ч.Базар “Жил бүр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөдөг. Мэдээж анд нөхдөө дурсалгүй яахав. Гэхдээ энэ хэрэг илрэхгүй маш олон жил болж байна. Олон улсын парламентын Хүний эрхийн хороо жил болгон энэ хэргийн илрүүлэлтэд улс төрийн хүсэл зориг гаргаач гэдэг анхааруулгыг манайд өгдөг. Гэхдээ өнөөдөр үе үеийн төрийн эрх баригчид энэ хэргийг ирүүлэхэд улс төрийн хүсэл зориг гаргахгүй байгаа нь харамсалтай.

 

Тухайлбал энэ жил Олон улсын парламентын холбооноос энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа ажлын хэсгүүдийн мэдээллийг олон түмэнд мэдээлэхгүйгээр хэзээ ч энэ үйл явдалд ахиц гарахгүй гэдгийг анхааруулсан. Гэтэл хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж байгаа гэдэг мэдээллээс өөр юм байдаггүй. Иргэний Зориг Ногоон намаас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь 150 мянган хүний гарын үсэгтэй бичиг өгч байсан. Энэ хэргийг илрүүлэхэд Монгол Улсын хүч хүрэхгүй бол Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооноос шинжээчид авчраад энэ үйл явдалд олон улстай хамтарч, хэргийг илрүүлэхэд анхаараач гэсэн бичиг хүргүүлсэн. Тэрбээр тухайн үед ач холбогдол өгч авч байсан боловч одоо хүртэл энэ ажлын үр дүнгээ тайлагнахгүй байна. Энэ хэргийг илрүүлэхэд улс төрийн хүсэл зориг гаргаач, энэ нь тухайн үеийн улс төр, нийгмийн зүтгэлтний аллагын хэрэг боловч Монголын ардчиллын 25 жилийн түүхтэй холбоотой гэж үзэж байгаа юм” гэж ярилаа.

 

Монголын ард түмэн 17 намар С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Бас хэргийг нь илрүүлчихээсэй гэж хүсэв. Магадгүй энэ хэргийн зангилаа тайлагдахыг хүсээгүй хүн монголын эгэл жирийн олны дунд нэг ч байхгүй байх. С.Зориг бусдын гарт амь насаа алдсан хэргийг шалгаж буй ажлын хэсэг татан буугдаагүй, хэргийн шалгалтын ажил явагдсаар байгаа гэж цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж мэдээлсэн. Хэрэг хуучирдаггүй учир гэмт этгээд, хэргийн эзэн нэгэн цагт илрэх биз ээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

 

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Son belegten:
Chadaltai zon belegteneer uzuulekh uymsan ........
2015-10-04
зочин:
Эх оронд хамгийн хэрэгтэй, шунаг сэтгэлгүй нэгнээ чулуу болгочихоод жил болгон хий хоосон цэцэг өргөдөг нь учир дутагдалтай байна, энэ хүнээр тухайн үед хэдэн жил удирдуулсан бол бидний улс орон илүү их хөгжилд хүрэх байсан шүү, ядаж хэргийг илрүүлэх ёстой.
2015-10-04
Elbegee ahk aaa he he:
Elbegdorjiig shorond hiigeegui tsagt yag ileree chhe he
2015-10-04
gosha:
Ilertsen l yum bishuu. odoo harin zarim ni ilerheergui bolloo gj bayrlaad tsetseg urgdiim bishuu
2015-10-03
Зочин:
энэ хэргээр шоудахаа болиоч...одоо ясийг нь амрааж сүнсийг нь амраамаар юм...
2015-10-03
Mongol:
Ene hereg ilerehgui ee, öörsdöö nuhchihsan yum chini,
2015-10-02
Зочин:
хэзээ нэгэн цагт гэдэг чинь хэзээ вээ. тавин жил, зуун жил үү
2015-10-02
erdene:
hereg ilersen harin barivchlah erh medel baihgui baina
2015-10-02