Авто худалдааны цогцолборын нээлт болно
2015-10-02

 

Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороонд байрлах “Авто худалдааны цогцолбор”- ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил дуусчээ. Тус цогцолборын нээлт ирэх ням гаригт болно.

 

Авто цогцолборы эхний ээлжийн бүтээн байгуулалт болох 30 га талбайд 4 блокын  6375 автомашины зогсоолыг барьж дуусчээ. 6 375 автомашины зогсоолоос өнөөдрийн байдлаар 1200 орчим зогсоол зарагдаад байгаа аж. Авто зогсоол 4 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд уг  зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй учраас худалдан авагчийн өмч болох  юм байна.

 

Уг цогцолборт автомашины худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориулан автомашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор татвар, даатгал, оношлогоо, дугаарын үйлдвэр, банк, нотариат, автомашины угаалга, засвар зэргийг ажлуулахаар төлөвлөөд байгаа аж.

 

Нийслэлд төвлөрсөн автомашины захуудыг уг цогцолбор руу нүүлгэх ажил эхэлсэн бөгөөд нйслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины ил задгай худалдааг ойрын 10 гаруй хоногт цэгцлэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас энэ сарын 3,4ны өдрүүдэд 13-18 цагийн хооронд  улсын дугааргүй, шинэ автомашиныг  худалдааны төв рүү оруулах зөвшөөрлийг  автомашин худалдаалагчдад олгосон байна.

 

Цогцолборын нээлт аравдугаар сарын 4-ны 12:00 цагт эхэлнэ. 7 буудал, Шархад, Чингисийн талбай, Яармаг, Нисэх зэрэг нийт 6 цэгээс нийтийн тээвэр долоо хоногийн хугацаанд үнэгүй үйлчлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za ter gazar chin uner tanar naigui Ium bn lee hetsuu shuu dee niisleliin udardlagauud tend 1 tsag baigaad uzeech
2015-10-03
Zochin:
Zaaval.nuulgeh.heregtei.Chenjuudiin.ayaig.dagval.muhuld.hurnee...
2015-10-02