Лифтэнд гацсан хүүхдүүдийг аюулгүй гаргажээ
2015-10-02

Цахилгаан шатанд гацсан хүүхдүүдийг аюулгүй гаргажээ. Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 69 дүгээр байрны нэгдүгээр орцны цахилгаан шатанд бага насны дөрвөн хүүхэд гацсан тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. 

 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн таван албан хаагч, нэг автомашинтай ажиллаж хүүхдүүдийг аюулгүй гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин