Кейт Уинслет туранхай охидод дургүй
2015-10-02

Холливуудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Кейт Уинслет “The Edit” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр хэт тураалд орж, амь насаараа хохирч буй охид, бүсгүйчүүдэд санаа зовниж буйгаа ярьсан байна.

 

Кейт “Одоо үед хоолны дэглэм барих нь үхлийн эм ууж буйтай адилхан болжээ. Би хэзээ ч хоолны дэглэм барьж байгаагүй. Тэр тусмаа бага насны охид хоолны дэглэм барих нь буруу. Өөртөө хайртай хүн ходоодоо хөнөөх хэрэггүй. Мэдээж хэрэг таргалах муухай. Гэхдээ эрүүл, зөв биетэй болохыг хүсч буй бол дасгал хөдөлгөөн их хийх хэрэгтэй. Төгсгөлд нь би туранхай охидыг үзэн яддаг” гэж хэлжээ.

 

Хэвлэлүүд жүжигчинг бусад уран бүтээлчээс тарган, мяраалаг хэмээн бичдэг ч төгс галбиртай хэмээн тодорхойлдог билээ. Тэрбээр сүүлийн таван жил тасралтгүй “хамгийн гоё биетэй” уран бүтээлчээр нэрлэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин