Аргентины ерөнхийлөгч хорт хавдраа амжилттай авахуулжээ
2012-01-05

Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер өчигдөр бамбай булчирхайн хорт хавдраа авахуулах хагалгаанд орох талаар бид мэдээлсэн. Тэгвэл хагалгаа амжилттай болсон тухай дөнгөж саяхан Аргентины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний бие хагалгааны дараа тэнхэрмэгцээ ард түмэнтэйгээ мэндчлэх гэнэ. Хатагтай Киршнер нь хоёр дахь удаагаа Аргентины ерөнхийлөгчөөр улиран сонгогдож дэлхий дахинд нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг юм. Хорт хавдрыг түүний биеийн бусад эрхтнүүдэд тархахаас өмнө яаравчлан мэс засал хийх болсон юм. Хатагтай де Киршнерийн нөхөр Аргентины ерөнхийлөгч асан Нестор Киршнерийгээ 2010 онд зуурдаар нас нөгчсөний дараа нөхөн сонгуулиар албан ёсоор ерөнхийлөгч болсон бөгөөд өнгөрсөн сард хоёр дахь удаагаа сонгогдсон юм.
Shuud.mn
Сонин хачин
yamar huurhun yerunkhiilugch ve
2012-12-14