Ассад америкийг шүүмжлэв
2015-10-05

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Ираны телевизэд ярилцлага өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд АНУ тэргүүтэй орнууд ямар ч зөвшөөрөлгүйгээр Сири, Иракт агаараас цохилт өгч, хямралыг улам даамжруулж байна хэмээн буруутгасан байна.

 

Ассад “Холбоотон орнууд хэмээн нэрлэсэн тэр гүрнүүд үнэхээр хэт даврагчидтай тулалдаж байгаа гэж үү. Би сайн мэдэхгүй байна. Ганцхан зүйлийг хэлэхэд, тэдний явуулж буй цэргийн ажиллагаа хууль бус. Би албан ёсоор ганцхан улсаас хэт даврагчдад цохилт өгөхийг хүссэн. Тэр бол Орос. Мөн Иран, Иракаас тусламж авах туйлын сонирхолтой байна. АНУ, Оросыг буруутгах ёсгүй” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч “Орос бүхий л хүчээ дайчилж, Сирийг хэт даврагчдаас чөлөөлөхгүй бол бид хүндхэн байдалд орно. Тиймээс Орос улсад итгэхээс өөр зам алга” гэсэн байна. Орос улс Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 7 хуаранг устгасан болохыг Сирийн Батлан хамгаалах яамнаас уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин