Нобелийн долоо хоног эхэллээ
2015-10-05

Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Каролины анагаах ухааны их сургуульд өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол маргааш 14.00 цагт Шведийн хатан хааны акедамид физикийн салбарын шагналтнуудыг тодруулахаар болжээ.

 

Хамгийн нэр хүндтэй шагнал буюу “Энхтайвны шагналын эзнийг энэ сарын 9-ний өдрийн 11.00 цагаас тодруулах болно” хэмээн зохион байгуулагчид “AFP” агентлаг мэдээлэв. Нобелийн эдийн засгийн шагналтанг хамгийн сүүлд буюу энэ сарын 12-нд тодруулах юм.  

 

Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн бөгөөд одоогоор 857 хүн энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин