Жим Керри завсарлага авлаа
2015-10-05

 

Холливуудын нэрт жүжигчин Жим Керри найз бүсгүйнхээ үхлээс болж уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Тэнэг бүүр тэнэг” инээдмийн киноны зураг авалтад оролцож байгаа ч өчигдөр зураг авалтаа орхиж явсан байна.

 

Керри твиттертээ найз бүсгүй Катрина Уэйттэй үнсэлцэж буй зургаа байршуулаад “Сүүлчийн үнсэлт. Хонгор минь санаж байна. Зүрх минь уйтгар гунигаар дүүрч, хүмүүсийг инээлгэх боломжгүй боллоо. Баяртай гэж хэлэхийг хүсэхгүй байна” гэж жиргэжээ.

 

Катрина өнгөрсөн сарын 28-нд Нью Йорк дахь гэрээсээ амиа алдсан байдалтай олдсон юм. Бүсгүй хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан болохыг цагдаагийн газраас мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин