186.3 мянган тонн буудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлнэ
2015-10-06

Ургац хураалт үргэлжилж байна. Энэ сарын 2-ны байдлаар  улаанбуудайн хураалт 37.6 хувьтай, төмсний хураалт 75.6 хувьтай, хүнсний ногооны хураалт 74.7  хувьтай  явагдаж байна.

 

 

Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган  тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4,4 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Энэ нь нэг га талбайгаагаас 8.3 цн буудай, 110.5 цн төмс, 107.4 цн хүнсний ногоо, 17.0 цн малын тэжээлийн ургамал хураан авч байгаа үзүүлэлт юм.

 

 

                                         УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац        (цн)

 

Нийт ургац

(тн)

 

1

Үр тариа

297407

110445

37.1

8.5

93395

 

Үүнээс: Улаанбуудай

287300

108300

37,6

8.3

92055

2

Төмс

12177

9208

75.6

122.2

112560

3

Хүнсний ногоо

6463

4830

74.7

109.5

52879

4

Тэжээл

53718

10835

20.1

14.8

16053

5

Тосны ургамал

55186

8258

14.9

6.8

4456,8

       

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах аж. Харин гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гараад буй.  

 

Ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ажиллаж байна. Ургац хураалтын ажилд 1100 гаруй цэргийн албан хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин