Нобелийн эзэд эхнээсээ тодорлоо
2015-10-06

Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн эздийг тодруулж эхэллээ. Энэ оны хамгийн эхний Нобелийн эзнээр АНУ-ын эрдэмтэн, шимэгч судлаач Уильям Кемпбелл болон Японы эрдэмтэн, микробиологч Сатоши Омура нар тодорсон тухай “www.theguardian.com” мэдээллээ.

 

Эрдэмтэд цагаан хорхой буюу олон төрлийн шимэгт хорхой, халдвар тараагчийг устгах бэлдмэл гаргаж авчээ. Тэд 20 гаруй жилийн турш “энтеробиоза”, “анкилослтомоза”, “трихоцефалеза”  гэх гурван төрлийн хавдар, нян үүсгэгчийг устгах бэлдмэл гаргаж авахын тулд ажилласан байна.

 

Мөн Хятад улсын эрдэмтэн Юю Ту гэгч халуун орнуудад тархаж, олон хүнийг үхэлд хүргэдэг хумхаа өвчнийг эмчлэх эртний нууц жор боловсруулсныхаа төлөө Нобелийн эзэн болсон аж.

 

Нобелийн зөвлөл энэ жил нүдэнд үл харагдах туузан хорхой буюу нян зэргийг устгах жор гарган авсан эрдэмтдэд Нобелийн шагнал олгохоо энэ сарын 2-нд мэдэгдсэн билээ. Жилд дээрх төрлийн нүдэнд үл харагдах нян, халдвараас болж 100 сая орчим хүн халдвар авч, 10 мянган хүн амиа алддаг гэх судалгаа бий.

 

Физикийн салбарын шагналтнууд өнөөдөр тодорно. Харин хамгийн нэр хүндтэй шагнал буюу Нобелийн энхтайвны шагналыг Германы Канцлер Ангила Меркелд олгож магадгүй хэмээн Германы “BILD” сонин мэдээлжээ. Канцлер бизнес эрхлэгчдийнхээ хамтаар Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин