Найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2015-10-06

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дамдинсүрэнгийн гудамж, 13 дугаар хорооллын 24а байрны зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь явган зорчигч 7 настай эрэгтэй Э, 6 настай эмэгтэй И нарыг мөргөж гэмтээсэн осол гарчээ.

 

Өнгөрөгч хоногт найман хүүхэд зам тээврийн осолд өртөн бэртэж, гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. 2015 оны эхний есдүгээр сарын байдлаар зам тээврийн ослоор нийт нас барсан хүний 12. хувийг, нийт гэмтсэн хүний 16.4 хувийг хүүхэд эзэлж байна.

 

Монгол Улсын шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулшүй байдлын тухай хуулинд \13.2.7-д \ эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; мөн хуулийн \54.6.\-д Энэх уулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан.

 

Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналлтыг сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, өөрсдөө хүүхдэдээ зөв үлгэр дуурайлалыг үзүүлэх, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж байх. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч автобусны буудал, явган хүний гарц, хороолол дотор, сургууль цэцэрлэгийн ойролцоо явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
DO YDo you need an urgent loan & Financial Services Available:
We give out loans: Email us for details Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-06-13
setgel:
30 000 -n sogtuugaar mashin baridag ongiroo sagsuu jolooch nar erhee sergeelgesen tul ard irged tednees bolgoomjlooroi !!!!!!!!!!!
2015-10-06