Мадонна охиноо шийтгэжээ
2015-10-06

 

Попын хатан хаан Мадонна охиноо шийтгэж, бүтэн сарын хугацаанд гэрээсээ гарахыг нь хориглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 18 настай Лорде өнгөрөгч амралтын өдөр Лос Анжелес дахь гэртээ үдэшлэг зохион байгуулснаас гадна Нью Йорк хотноо байрлах “BUD” гэх шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа зодоон хийсэн байна. Тэрбээр мөн тус шөнийн клубын ширээ, сандалыг эвдэж, ажилтнуудыг хэл амаар доромжилжээ.

 

Энэ бүхнээс шалтгаалан Мадонна охиноо гэрийн хорионд оруулахаар болсон байна. Мадонна “TMZ” сайтад “Утга учиргүй шоудалт хүний жинхэнэ зан, чанарыг эвддэг. Охиноо аврахын тулд энэнээс өөр сонголт алга” гэж хэлжээ.

 

Лорде өнгөрсөн долоодугаар сард согтуугаар замын хөдөлгөөн оролцож байгаад баригдсан билээ. Тухайн үед түүний халааснаас нь хар тамхи олдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
eh ni heer alag bol, unaga ni shiir alag.
2015-10-06