1.5 сая дүрвэгч хүлээн авчээ
2015-10-06

 

Германы Засгийн газар нэг жилийн хугацаанд 1.5 сая дүрвэгч хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харин энэ онд Герман 920 мянган дүрвэгчийг хүлээн авч, орогнол олгожээ.

 

Тус улс НҮБ-тай тохиролцсон хэмжээнээсээ хоёр дахин илүү дүрвэгсдийг хүлээн авсан байна. Ихэвчлэн Ойрхи Дорнод буюу Сири, Ирак, Ливиэс ирсэн дүрвэгсдэд орогнол олгожээ. Өнөөдрийг хүртэл дүрвэгсэд Герман, Италийг зорин ирсээр байна. Герман өнгөрсөн наймдугаар сарын дундуур дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон юм.

 

Хүлээн авах дүрвэгсдийн тоо нь хэдийнэ хэтэрсэн учир дээрх шийдвэрийг гаргасан болохыг Канцлер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж “Бид хилээ хаасан ч 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг хүлээн авсан” гэж хэлжээ.

 

Энэ оны төгсгөлд 80 мянган дүрвэгч хүлээн авахаа Канцлер илэрхийлсэн ч өнгөрсөн сард тоогоо нэмж, 200 мянга болгосон юм. Ирэх сараас дүрвэгсдийг хүлээн авч эхлэхээ Германы Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин