Өвөрхангайд нарны цахилгаан станц барина

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдана. Уг станцын шавыг өнгөрсөн ням гаригт тавьжээ. Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ганболд, ЭХЯ-ны БХЗГ-ын орлогч дарга С.Цэрэнжамц нар болон уг төслийг хэрэгжүүлэх Мон Корей инженеринг ХХК-ийн захирал Б.Осоргарав нарын хүмүүс оролцжээ.
БНСУ-ын 25 сая.ам.долларын хөрөнгө оруулалтаар босох энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэр бүрдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ