Багануурын нүүрсний нөөц 800 сая тонн болон нэмэгджээ

“Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” төслийн тайланг ЭХЯ-д хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.
Багануурын ордод хайгуулын ажил өмнө нь 1974-75 онуудад “хайгуулын”, 1988-1989 онуудад “гүйцээх хайгуулын” нэрээр хийгдэж байсан бөгөөд 2014-2015 онуудад “нэмэлт хайгуулын” ажил ийнхүү уурхай ашиглалтанд орсноос хойш 40 орчим жилийн дараа хийгдлээ.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төслийн хүрээнд “Эрдгео” ХХК (Монгол) болон “Norwest” (АНУ) компаниуд хамтран Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээгээр Багануурыг ордын нүүрсний нөөц 800 гаруй сая тонн болон өссөнийг тогтоожээ.
Төслийн тайланг хүлээж авах баримт бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Уул уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төслийн зохицуулагч Б.Энхбаатар, Эрдгео ХХК-ийн захирал Ж.Дашхорол нар гарын үсэг зурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ