Эгийн голын УЦС-ын дэд бүтцийн гүйцэтгэгч тодорчээ
2015-10-06

Засгийн газраас “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл олголоо.

 

Концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг “Чайна Гэжүба групп лимитэд” компанитай байгуулахаар болжээ.  

 

Барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээний төсөлд тусгажээ. Энэ хугацаанд 500 гаруй ажлын байр бий болох юм байна.

 

“Чайна Гэжүба групп лимитэд” компани нь өмнө нь манай улсад 146.5 км авто зам барьж, ашиглалтад өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин
Энхзул:
Зам барилгын гүйцэтгэгч компанид геодези ба материалын инженер ажилд авах уу
2015-12-13
Зочин:
зөв шүү. хятадууд хийж эхлэх бол оросууд яах ч үгүй
2015-10-06