Улсын төсвөөс 42.7 тэрбум төгрөг хэмнэжээ
2015-10-06

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 3  жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа. Уг газар нь 2013-2015 онд нийт 726.4 тэрбум төгрөгийн ажлыг зохион байгуулж, 42.7 тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ.  

 

Өнгөрсөн сарын 25-ны байдлаар энэ онд хэрэгжүүлэх нийт 58 төсөл, арга хэмжээний 172 багцаас 42 төсөл, арга хэмжээний 121 багцын гэрээг бүртгэжээ. Ингэснээр энэ онд нийт 37.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 121 багцад 32.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөгийг хэмнэжээ.

 

Энэ сарын 1-ний байдлаар 1118 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Тендерийн мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулан хүлээн авдаг болсноор оролцогч аж ахуй нэгжүүд тендерийн баталгааг хуурамчаар хийх боломжгүй болсон тухай захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Жаргалан хэллээ.

 

Цаашид төрийн байгууллагуудын урсгал зардлаар хэрэгждэг худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээний журам”-аар хэрэгжүүлж, төсвийн урсгал зардлыг бууруулах, цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлж, онлайн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene setgvvlchiin medeeg unshih durtai shvv towch bogood todoroi bichdeg amjilt
2015-10-07
Зочин:
goy medee bna y
2015-10-07
пяздаакуудааа:
Гуцалгүй хийж гүйцэтгүүлсэн ажлынхаа мөнгө цаасаа өг
2015-10-06