Э.Идэрхүү эхний ялалтаа авлаа
2015-10-07

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Харин өчигдөр тулалдсан манай тамирчин Э.Идэрхүү эхний ялалтаа авлаа.

 

Тэрбээр 56 кг-д эхний даваанд Венесуэлийн Диас Азокар Хосетай өнөөдөр тулалдаж, гурван үеийн турш илүүрхсээр өрсөлдөгчөө ялав.

 

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив, тивийн аваргаас эхний долоон байрт шалгарсан 74 орны 260 боксчин дэлхийн аваргын төлөө, Рио-2016 олимпийн эрхээ өвөртлөхийн тулд тулалдаж байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin n bn:
ymar saitaas uzeh we tuslaach
2015-10-07