Японы эрдэмтэн дахин нобелийн эзэн боллоо
2015-10-07

  Шведийн Хатан хааны акедамид өчигдөр Физикийн салбарын нобелийн шагналтнуудыг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нобелийн эзнээр Японы эрдэмтэн Такааки Кадзита болон Канадын эрдэмтэн Артур МакДональд нар тодорчээ.

 

Эрдэмтэд нейтроны “oscillations”-ийн хэсгүүд нь масстай гэдгийг батлах нээлт хийсэн учир ийнхүү нобелийн эзэд болсон байна. Олон жилийн турш “oscillations”-ийн хэсгүүдийг ямар ч жингүй хэмээдэг байсан юм.

 

Японы эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Такааки Кадзита өнгөрсөн онд нобелийн шагнал хүртэж байсан бол Куинсын их сургуулийн эрдэмтэн, физикийн мэргэжилтэн Артур анх удаагаа нэр дэвшиж, ялалт байгуулжээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин