Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд гарахгүй байхыг анхаарууллаа
2015-10-07

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэж байна.

 

Өнөөдөр цас орж хальтиргаа гулгаа үүсч, хөдөө орон нутгийн зам, 52-ын даваа, Айдасын даваа, Найлахын зам, Баян хошууны зам зэрэг өгсүүр замуудад замын нөхцөл байдал хүндэрч байна. 

 

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүрэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн хөдөө орон нутгийн зам баруун, зүүн чиглэлд  цасаар шуурч байгаа тул цаг агаар сайжиртал орон нутгийн замд гарахгүй байхыг зөвлөж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин