Рианна нөхөрт гарахгүй
2015-10-07

Дуучин Рианна “Vanity Fair” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгч, нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би гэрлэхгүй. Хэзээ ч нөхөрт гарахгүй” гэж хэлжээ.

 

Сурвалжлагч түүнээс нөхөрт гарахаас айж буй шалтгаанаа тайлбарлахыг хүсэхэд тэрбээр “Би айгаагүй. Зүгээр л нөхөрт гарах сонирхол алга. Энэ бол хэдэн жилийн дараа эсвэл маргааш өөрчлөгдөж болох л юм. Гэхдээ ганцаараа байх нь надад гайхалтай санагдаж байна. Миний мэдэх хосууд салцгаасан. Энэ бүхэн надад хүндээр туссан” гэж хариулсан байна.

 

Дуучнаас “Та хүүхэдтэй болох уу” гэж асуухад Рианаа “Мэдээж хэрэг хүүхэдтэй болмоор байна. Би тэр сахиусан тэнгэрийн төлөө уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрөхөд ч бэлэн байна” гэжээ.

 

Рианна дуучин Крис Браунаас дуулиантай салсаныхаа дараа олон залуутай нэр холбогдсон юм. Хамгийн сүүлд “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон болон реппер Травес Скоттой нэр холбогдсон билээ. Дуучин бүсгүй тэдний талаар “Хэмилтон бид хоёр найзууд. Харин Скотт надад таалагддаг” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нөхөрт гарахгүй гэхдээ сексээс бол татгалзахгүй гэнээээээ Нөхөрт гарахгүй гэхдээ хүүхэдтэй болно гэнэээээ
2015-10-07