Монгол-Хятадын хилчид сургалтад хамрагджээ
2015-10-07

Монгол Улсын БНХАУ-ын хилчид хамтран ӨМӨЗО-ны Эрээн хотод “Монгол, Хятадын хилчдийн хамтарсан сургалт”-ыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар хил зөрчигч, сэжигтэн этгээдүүдийн зүгээс үзүүлж болзошгүй сөрөг үйлдлийг таслан зогсоох, хар тамхи, мансууруулах бодис, хилээр нэвтрүүлэхийг хориглосон бусад эд зүйлсийг хил давуулан хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх зэрэг асуудлуудыг боловсруулж, БНХАУ-ын хил залгаа Балба, Вьетнам, Бирм, Киргизстан зэрэг оронтой хамтран ажиллаж буй туршлагаас судлан, харилцан мэдээлэл солилцов.

 

Сургалтын төгсгөлд “Хилийн боомтод террорист халдлага гарч онцгой нөхцөл үүссэн үеийн ажиллагаа” сэдэвт дадлага сургуулилтыг Замын-Үүд, Эрээн боомтуудад хамтран зохион байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин