УИХ-ыг тараах санал гаргая гэж бодож байгаа
2015-10-08

УИХ-ын гишvvн А.Тлейхантай цаг vеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын чуулганы завсар­лагаанаар та тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Ємнє нь их л ам сайтай байдаг байсан. Харин одоо бол амьдрал муу байна гэж шогширох болжээ.



-Сая би Баян-Єлгий аймагт vндсэндээ 12 хоног ажиллахдаа найман сум, 20 баг, 30 гаруй айлын амьдралтай танилцаж, иргэдтэй 33 удаагийн уулзалт хийгээд ирсэн.
Энэ бvх арга хэмжээний vеэр яригдсан асуудал, санал, гомдол зэргийг дvнгнэж vзвэл иргэдийн амьдрал vнэхээр хvндэрч, гар дээр нь бэлэн мєнгє алга. Єєрєєр хэлбэл бид эндээс тєсєєлєн ярьж байсан нь амьдрал дээр бодит байдал болчихсон, батлагдчихаад байна. Тухайлбал малчид хонио зарахдаа 2012 онд 200 мянган тєгрєг борлуулдаг байсан. Гэтэл єнєєдєр 60-80 мянга болчихсон байна. Зах дээр байдаг худалдаачдын бараа, бvтээгдэхvvн зарагдахаа байчихаж. Хамгийн захынх гэдэг Булган сумын хувьд урд хєрштэй хиллэдэг.



Тэндэхийн худалдаачид улиралдаа нэг урдаа хил гарч бараагаа татдаг байсан. Гэтэл одоо ямар ч борлуулалтгvй учраас он гарсаар ганцхан удаа явсан гээд сууж байна. Єлгийн зах дээр байдаг 500 гаруй лангууны тал нь ажиллахгvй, хар цоож зvvгээд, vvдээ барьчихсан байх жишээтэй. Шуудай гурил 38 мянга байснаа 60 мянга, тvvнээс доошлоод 50 мянга орчим болчихож. Энэ нь нийслэлтэй ойролцоо л байгаа юм. Учир нь 2012 онд талхны vнэ 600 гаруй тєгрєгийн vнэтэй байснаа одоо 1200 хvрчихсэн. Vндсэндээ бараа бvтээгдэхvvний vнэ огцом нэмэгдэж, хvмvvсийн орлого буурч, худалдан авах чадвар vгvй болж байна. Амьдрал сайн эсвэл боломжийн байна гэж маргах ямар ч маргах vндэслэл алга.


-Та 2012 онд талхны vнэ ямар байсан талаар хэллээ. Гэхдээ судлаачынхаа хувиар эдийн засгийн єнєєгийн нєхцєл байдалд дvгнэлт хийж vзсэн байх?


-Тэгсэн. Сvvлийн 25 жилийн эдийн засгийн байдалд дvн шинжилгээ хийж, графикаар гаргасан.



-Vндсэндээ хамгийн сvvлийн ардчилсан vндсэн хуулиас хойш гэсэн vг vv?



-Тийм. 1989 онд эдийн засгийн єсєлт 4.2 хувьтай байсан. Ингээд 1992 онд олон намын тогтолцоонд шилжсэн бєгєєд тухайн жилдээ эдийн засгийн єсєлт -9.5 хувь болж буурсан байдаг. Хvмvvсийн яриад байдаг лангуун дээр давснаас єєр зvйл харагдахгvй болдог гэдэг чинь шvv дээ. Гэхдээ анхны ардчилсан сонгуулиар иргэдийн олонх МАН-д санал єгч Жасрайн Засгийн газар байгуулагдаж байсан vе. Тэд ажилласаар 1996 онд хасах хувьтай байсан эдийн засгийг 6.3 хувь болгож, 15 хувиар єсгєсєн байгаа юм. Єєрєєр элбэл тухайн vеийн Ерєнхий сайд Жасрай агсан “Хонгилын vзvvрт гэрэл харагдана” гэж хэлсэн шvv дээ. Энэ чинь монголын эдийн засгийн амьдрал сайжрах ирээдvй харагдаж байна гэдгийг л илэрхийлсэн хэрэг. Тэгсэн 1996 онд сонгогчид АН-д саналаа єгсєн. Тэд бvр 76-аас 50 суудлыг нь авсан. Харамсалтай нь 1996-2000 оны парламентын vед Засгийн газар нь л гэхэд дєрвєн удаа солигдож, эдийн засаг нь 1.1 хувь болтлоо унасан. Санаж байгаа бол энэ vед 4-5 сар цалингаа авч чадахгvйд хvрдэг байсан шvv дээ. Дараа нь 2000 онд иргэд 72 суудлыг МАН-д єгсєн, Засгийн газраа байгуулж ажиллаад 2004 онд эдийн засгийг 10.6 хувь болгож єсгєєд єгсєн. Тэгсэн тэр жил нь сонгуулиар олон нийт олонх байгуулах боломжгvйгээр санал єгч байсан. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулж, эдийн засаг уруудсан. Гэхдээ тухайн vед буюу 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болсноос vvдэлтэйгээр манайх ч 1.3 хувь болж унасан. 2008 оны сонгуулиар МАН 46 суудалтайгаар парламентад орж ирсэн ч Засгийн газраа хамтарч байгуулсан. Хэдий боломж байсан ч улстєрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа єсгєх, иргэдийн амьдралыг єєд татах зорилгоор засгаа байгуулсан. Тэр ч утгаараа улстєр харьцангуй тогтвортой байж чадсан. Харин эдийн засгийн хувьд 17.5 хvрч єссєн. Энэ бол бодит байдал. Хамгийн сvvлд буюу 2012 оны сонгуулиар мєн л хэн ялаагvй. Олон буюу 31 суудлыг АН авсан. Энэ нь цаад утгаараа хамтран ажиллах чиглэл байсан ч хуулийн дагуу тэд Засгийн газраа байгуулах нь тодорхой учраас єєрсдєє сонголтоо хийсэн.


-Ер нь улстєрийн тогтвортой байдал эдийн засагтай шууд хамааралтай гэдгийг л батлаад байж дээ. Гэхдээ АН гарч ирээд эвслийн Засгийн газар байгуулсан шvv дээ?



-Угаасаа улстєр тогтвортой байгаа нєхцєлд эдийн засаг єсдєг нь ганц манайд ч бус дэлхийн жишигт байдаг vзэгдэл. Харамсалтай нь тэр vеэс хойш тогтвортой байдал мэт харагдах авч нєгєє талаараа Монгол Улсад хууль хэрэгжихээ байж. Тухайлбал манай улс таван єєр тєсєвтэй болчихоод байна. Улсын тєсєв, “Чингис”, “Самурай” бонд, “Vнэ тогтворжуулах хєтєлбєр” болон бусад эх vvсвэрээр авсан зээл гэх маягаар явж байна. Vvнээс vvдээд улсын тєсєв хяналтгvй зарцуулагдаж, алдаатай бодлогоос болж эдийн засаг эхний хагас жилийн байдлаар 3.5 хувьтай болчихоод байна. Энэ нь тоо олон улсын судалгаагаар дахин буугаад бvр нэг хувьд хvрэх бололтой.


-Таны ярианаас дvгнэхэд МАН ялалт байгуулах бvртээ эдийн засгийг єсгєж єгдєг, АН уруудуулчихдаг гэх гээд байна уу?



-Угаасаа харагдаж байгаа шvv дээ. МАН гурван удаа засгийн эрхэнд байхдаа єсгєєд л єгсєн. Тэгсэн АН яаж байна. Энэ чинь бодит байдал дээрх судалгаанаас харагдаж байгаа. Єнєєгийн эдийн засгийн уналт бол эрх барьж байгаа АН тэргvvтэй улстєрийн хvчнvvдийн vйл ажиллагаанаас болсон гэхэд хэн ч маргахгvй байх.
Тєсвийн алдагдал гурван жил дарааллан тасарч 1 их наяд тєгрєгт хvрсэн. Энэ онд ч ялгаагvй, эхний хагаст 600 орчим тэрбумаар тасарч байна. Энэ бvр асуудал єнєєдєр гэнэт бий болчихсон юм биш. Анх Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад л бодлого нь алдаатай байна гэдгийг шvvмжилсэн. Даан ч vг сонсохгvй. Элдэв тансаглал, орон тоо, зэргийг танах тєсвийн талаар яригдаж байгаа нь овоо ойлгож дээ гэсэн сэтгэгдэл тєрvvлж байна. Гэхдээ ємнє нь хvлээн авсан бол єнєєгийн хvнд байдалд орохгvй л байх байсан.



-Хоёулаа дандаа єнгєрснийг яриад байна. Vнэхээр танаад, хэмнээд эдийн засаг єєдлєх тєлєв байна уу?



-Эдийн засагт хамгийн ихээр нєлєєлж буй зvйл гадаадын хєрєнгє оруулалт. Манай улс єєрийн хуримтлал муутай. Хэрвээ зээл авбал єрєнд унана. Хєгжих гол vндэс бол гадаадын шууд хєрєнгє оруулалт. Уг нь бид Концессийн тухай, Хєрєнгє оруулалтын тухай гээд сайн хууль гаргасан. Харамсалтай нь хэдий сайн хууль ч амьдрал дээр хэрэгжихгvй байна. Энэ нь ердєє л улстєрийн тогтворгvй байдалтай холбоотой. 2008 онд 834 сая долларын хєрєнгє оруулалт манай улсад орж ирж байсан. Энэ чинь 2011-2012 онд 5.6-5.9 тэрбум болтлоо єссєн. Тэгсэн одоо 60 дахин буурчихаад байна. Хамгийн гол нь гадаадын хєрєнгє оруулагч нар итгэхгvй байгаа хэрэг. Эхнэр, нєхєр хоёр хэрэлдээд байхад хэн зээл, тусламж vзvvлдэг билээ дээ. Vvнтэй л адил. Одоо бол улстєрийн тогтвортой байдал бий болж байж л эдийн засаг сэргэнэ.


-Цаад утгаараа хамтарч, нэгдсэн бол хvнд байдалд орохгvй байлаа гэдэг санаа яваад байна уу даа?



-Vгvй дээ. Ямар арга замаар ажиллахаа эрх барьж байгаа нам л мэднэ. Биднийг хамтарч ажиллая, эх орноо л бодъё гээд урьсан. Очсон. Найман сарын дараа буцаад хєєгєєд гарсан шvv дээ. Vvргээ биелvvлэх гээд байхад АН гэрээгээ биелvvлэхгvй байсан. Цаашдаа бодлогоо маш зєв тодорхойлж, улстєрийн байдлаа тогтворжуулж, богино хугацаатай авсан бондуудаа урт хугацааны зээл болгож, тєлєн, зээлийн хvvгийн дарамтаас салах хэрэгтэй. Vvний тулд мєн л итгэлцэл шаардлагатай. Нэгэнт сонгуулийн хугацаа дєхчихсєн учраас уран хєхєє шиг хичнээн донгодоод нийгэм хvлээж авахгvй байдалд орчихлоо. Тєсєв ороод ирж байгаа болохоор ил тод хэлэлцэгдээд цааш явах байх. Ямар ч байсан эрх баригчид аргаа хайгаад алхах байх аа. Тєсєвт нэлээд юм оруулж ирсэн байна лээ. Тэгэхээр ил тод хэлэлцээд ирэхээр олон нийтэд ойлгогдох байх. Ямартай ч иргэд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болчихлоо. Бодлогоо зєв тодорхойлвол эдийн засаг сэргэнэ. Ард тvмэн ухаантай учраас эрх баригчид аливаад шударга байх нь чухал.



-Шударга гэснээс Єршєєлийн хуулийг хэлэлцэнэ. Энэ асуудалд та хувь гишvvнийхээ байр суурийг илэрхийлээч?



-Уг нь Засгийн газраас єргєн барьсан хууль ємнєх Єршєєлийн хуулиудын зарчмаар орж ирсэн. Их зєв байсан юм. Манай бvлэг дээр ч тал талаас нь ярьж байгаад дэмжсэн. Харамсалтай нь анхны хэлэлцvvлгийн vед л 180 градус зvсээ хувиргачихсан учраас бид дэмжих боломжгvй гээд оролцоогvй. Ингэж асуудал vvсгэх нь ойлгомжтой байсан. Ашгvй Ерєнхийлєгчийн зvгээс хориг тавьсанд талархаж байгаа. Хоригийг хvлээж аваад оронд ямар зvйл орж ирэх вэ гэдгийг Хууль зvйн байнгын хороо санаачлан оруулж ирэх байсан ч vйл явц нь удаашралтай, маргаантай байна. МАН-ын Удирдах зєвлєл болон бvлэг дээр ч авлига, албан тушаалын хэргvvдийг єршєєхгvй гэдгийг ярьсан. Хэрвээ авлига авсан, албан тушаалаа хэтрvvлсэн нєхдийг єршєєвєл энэ бvхэн чинь газар авна. Тиймдээ ч бид хатуу зогсоно. Бид энэ зарчмаараа хуралдаа орно. Гэхдээ цєєнх учраас хэрхэхийг сайн мэдэхгvй. Энэ асуудлыг ил хэлэлцэх болохоор ард тvмэн хэн нь хэн бэ гэдгийг нь ялгах биз ээ. Хэрвээ олонхоороо баталвал би хувь гишvvний зvгээс энэ УИХ чадамжгvй, ёс суртахуунгvй, ард тvмний ємнє шийдвэр гаргаж чаддаггvй юм байна. Тиймээс таръя гэдэг саналыг гаргая гэж бодож байгаа. Энэ бол миний бодол тєдийгvй намайг хэлэнгvvт тарчихдаг ч асуудал биш л дээ. Хуулиараа 3/2 хувь нь санал гаргасан тохиолдолд тарах ёстой. Vvний тулд манай бvлгийн 26 гишvvн дээр 25 хvн хэрэгтэй болно л доо.

 


Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганц л зөв юм хэлж. УИХ-ыг тараая гэдэг чинь.
2015-10-08