Химийн салбарын нобелийн эзэд тодорлоо
2015-10-08

Шведийн Стокголь хотноо өчигдөр Нобелийн хороо химийн салбарын шилдгүүдийг тодрууллаа. Энэ оны Химийн салбарын нобелийн эзнээр Шведийн эрдэмтэн Томас Линдаль, АНУ-ын эрдэмтэн Паул Модрич болон Туркийн эрдэмтэн Азиз Санжар нар тодорсон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Эрдэмтэд эд, эсүүд өөрийн ДНК-г засан улмаар удмын мэдээллийг гэмтээхээс хамгаалдаг механизмыг нээснээрээ ийнхүү нэр хүндтэй шагналын эзэд болжээ. “Эрдэмтэд хорт хавдар болон ургийн гажиг зэргийг илрүүлэхэд томоохон нээлт хийлээ” хэмээн Нобелийн хороо мэдээлсэн байна.

 

Маргааш хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн энхтайвны шагналын эзнийг тодруулах юм. Тус шагналыг Германы Канцлер Ангила Меркел хүртэх өндөр магадлалтай байна. Харин сүүлийн өдөр буюу энэ сарын 12-нд Эдийн засгийн салбарын нобелийн эзэд тодрох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин