ҮХЦ манаачийн биш хулгайчийн үүрэг гүйцэтгэжээ
2015-10-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. ҮХЦ “Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн гаргах нь Үндсэн хууль зөрчжээ” гэсэн дүгнэлт гаргасан юм. Хуульзүйн байнгын хороо энэ саналыг хүлээж зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас яаж гарах вэ гэхээр төрийн албан хаагчдын цалинг хасна гэж байна. Гэтэл нэг байгууллагад 500 сая төгрөгийн машин аваад өгчээ. Хоёр жил шалгаад 3 тэрбум ам.долларын ноцтой зөрчил илрээд байгааг сөхөхгүй Дубайд очоод Ерөнхий сайд нь Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурж байна. Өөрсдийнхөө сандлыг хадгалж үзэхийн тулд ҮХЦ-д нөлөөлж, шороотой хутгаж хаяжээ” гэсэн бол  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайн гэмт хэргийг харахаар манаачтай нийлсэн байдаг. Үндсэн хуулийн манаач бол ҮХЦ. Сүүлийн хэдэн жил ҮХЦ манаачийн үүргийг биш хулгайчийн үүргийг гүйцэтгэдэг болсон. Хамгийн гол нь ҮХЦ нь улс төрийн институци. Тиймээс Үндсэн хуулийг хулгайж байгаа ҮХЦ-ийг татан буулгах болсон” хэмээлээ.

 

Гишүүн Ц.Нямдорж “ Байгаа зүйлийг байгаагаар нь өргөн барьсан. Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Тиймээс үргэлжлүүлэд чиглэл өгөх хэрэгтэй. Зөвхөн ҮХЦ биш Дээд шүүх зэрэг хуулийг хумсалдаг, дахиад өндөр албан тушаалд томилуулдаг зүйл чинь илэрхий яваад байгаа шүү дээ.  Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг үг байдаг. Хэзээ арга хэмжээ авах вэ? Энэ асуудалтай холбогдуулж, хариуцлага тооцох ажлын хэсэг байгуулах ёстой. Ийм ҮХЦ-ийн дарга, гишүүд байж болох юм уу. Олон нийт шударга бус зүйлд дургүйцээд байгаа. Зарим хүмүүс өргөдлөө өгөөд явсан нь дээр. Одоо УИХ сэрэх цаг болсон байх. ҮХЦ-ийн зарим этгээдүүдийг татах хэрэгтэй. ҮХЦ машинтай, төсөвтэй газар. Яахаараа Засгийн газар ийм заваан зүйл хийж байдаг юм гэсэн юм.  УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэж болно гэсэн. Та саналаа байнгын хороон дээр гаргаарай гэлээ.  

 

Гишүүд саналаа хэлсний дараагаар санал хураалт явуулсан юм. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
монголчууд:
Дандаа хулгайчид цуглараад нуугддаг газар болчихсон ш дээ.Сугар,Очирбат,өө тийм алуурчин Лүндэндорж гэх мэтийг эрүүгийн элемэнтүүдийн хорогдох байр байгаа юм.
2015-10-09
Зочин:
ҮХЦ = Үхэшгүй Хулгайчдын Цуглаан -P
2015-10-08
иргэн:
ҮХЦ -ийг татан буулга
2015-10-08
Зочин:
ҮХЦ-ийн Сугардаггүй СУГАРЫГ татаж гаргаач................Улс төрчдийн моорог болсон газар шүү дээ
2015-10-08
зочин:
ҮХЦ арай хэтэрч байна шударга бус байдал нь ил гарах цаг нь болсоон идээ бээр нь гоожиж эхэлж байна
2015-10-08
Зочин:
цэцийн гишүүд шудрага байх ёстой зарчимаас ухарч байгаа нь хамгийн эмгэнэлтэй. эд нар үгүй гэвэл хэнхууль сахих вэ? ийм дампуу улс орон гэж байх уу? ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр юм байна даа.
2015-10-08
Зочин:
хулгайч нарын оромжийг татан буулгаж дархлагдсан хулгайч нарыг ил гарга.
2015-10-08