Эрдэнэт ОХУ-д “өр”-тэй
2015-10-08

УИХ-ын чуулганы үдээс хойшхи  нэгдсэн хуралдаанаар Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Энэ асуудлыг хэлэлцэх шатанд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талд ногдох ногдол ашгийг хойд хөршид шилжүүлж чадаагүй  дуусгасан тухай хөндөгдлөө. Тодруулбал, 2012-2015 он хүртэлх ногдол ашиг үүнд багтаж буй аж.  ОХУ-д төлөх ногдол ашгийн нийт хэмжээ 100 гаруй тэрбумтай тэнцэнэ.

 

Энэ нь  ОХУ-ын зүгээс “Ногдол ашгаа “Ростехнологи”-д шилжүүлнэ, байлгаж бай” гэдэг санал тавьж ирсэн. Нөгөө талаас дээрх хэлэлцээртэй холбоотойгоор хоёр талын хэлэлцээр гурван жил үргэлжилсэн байна. Энэ хооронд Монголын тал ногдол ашгийг өөр зүйлд зарцуулж, одоо өгье гэхэд мөнгөгүй болсон. Тиймээс энэхүү ногдол ашгийг ОХУ-ын талд буцаан өгөхийн тулд 2016 оны төсөвт тусгасан аж. Төсөвт ногдол ашгийг тусгасан нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн байдал хүнд байгаатай холбоотой аж.  Үүссэн  холбогдуулж тодруулга хийх шатанд зарим зүйлийг нягтлах шаардлагатай гэж  Ч.Хүрэлбаатар гишүүн горимын санал гаргалаа.  Түүний саналыг гишүүдийн олонхи дэмжсэн тул уг хэлэлцээрийг хойшлуулав.

Үүний дараагаар Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд  барилга барих тусгай зөвшөөрлийг 5-10 жилийн хугацаатай олгох, мөн хугацааг 5-10 жилээр сунгах, тусгай зөвшөөрлийг 21 хоногийн хугацаанд олгодог байх зэрэг шинэ заалтууд оржээ.  Хугацааг ийн одоогийнхоос уртасгасан нь барилгын компаниуд тусгай зөвшөөрлөө авах гэж олон сар жилээр хөөцөлддөг гээд шат дамжлага олныг давдаг байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол энэ үзүүлэлтээр улс орнуудаас 121 дүгээрт байрт орсон. Мөн тусгай зөвшөөрөл хүсэхэд хамгийн багадаа 500 гаруй өдөр болдог, 120 гаруй гарын үсэг цуглуулдаг гээд үат дамжлага ихтэй байдаг аж. Энэ нь бизнес эрхлэгчдэд  хүндрэл учруулдаг. Тиймээс бизнесийг дэмжих хүрээнд тусгай зөвшөөрөл олгох хугацааг уртаар тавьж өгчээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин