Парламентын ордонд нулимс асгаруулагч ашиглажээ
2015-10-09

Сербийн парламентад суудалтай “Косово” намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, парламентын ордонд эмх замбараагүй байдал үүсгэснээс гадна нулимс асгаруулагч хий ашиглаж, хурлыг хүчээр тараасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гишүүд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн шалтгаан нь дүрвэгсдийн асуудлаас болсон бөгөөд тус улсын удирдлагууд дүрвэгсэд хүлээн авахаар шийдвэрлэсэн аж. Сөрөг хүчнээс “Дүрвэгсдийг хүлээн авах нь хэтэрхий эрсдэлтэйгээс гадна газар нутгийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх болно” гэж мэдэгджээ.

 

Серби дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлж, хилээ хаагаад байгаа юм. “Косово” намын гишүүдээс болж танхимд байсан зургаан гишүүн хүндээр гэмтсэнээс гадна 11 гишүүн хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Эрх баригчид тус намыг буруутгаж, хариуцлага хүлээхийг шаарджээ. Мөн эсэргүүцлээ илэрхийлсэн гишүүдийг шийтгэхийг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин