Алга болсон охиныг хайж байна
2015-10-09

Малд яваад сураггүй болсон охиныг хайж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар иргэн М /16 настай, эмэгтэй/ энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон тухай дуудлага тус өдрийн 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, ар гэрийн 2 иргэн, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин