Беларусын зохиолч нобелийн шагнал хүртлээ
2015-10-09

 

Нобелийн хороо өчигдөр Стокголь хотноо энэ оны Уран зохиолын салбарын нобелийн эзнийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэ оны Уран зохиолын салбарын нобелийн эзнээр Беларус улсын зохиолч Светлана Алексиевич хүртсэн байна. Ийнхүү Беларус улс анх удаагаа уран зохиолын салбарын нобелийн эзэнтэй болов.

 

Зохиолч дайны хохирогчид болон эрх мэдлийн золиос болж буй эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар голлон бичдэг билээ.

 

Тэрбээр анхны номоо 1983 онд хэвлүүлсэн бөгөөд дэлхийн II дайны үеэр ЗХУ-ын улаан армийн цэргүүдэд гутаан доромжлуулж, бие болон сэтгэл санааны хохирол амссан иргэдэд зориулжээ.  Алексиевич 2013 онд нобелийн шагналд нэр дэвшсэн байна.

 

Өнөөдөр Энхтайвны нобелийн шагналтныг тодруулах бол ирэх даваа гаригт Эдийн засгийн нобелийн эзнийг тодруулах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nobeliin shagnalaa uls turjuulex gej
2015-10-09