”Тусламжийн хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ
2015-10-09

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлалийнхаа эхний өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, хэлэлцээ байгуулж, "Тусламжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм.

 

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг эрх ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байгаад би Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байдаг. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол-Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэв. Харин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань Талын Монголд айлчилж байгаадаа таатай байна. Хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байгаад сэтгэл өндөр буйгаа хэлээд БНХАУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарт үзүүлэх буцалтгүй тусламжаа нэмсэн тухай уулзалтын үеэр онцолж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин