Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
2015-10-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж  байна. Энэ оны төсвийн тодотголын төсөлд нийт орлогыг 504.6 тэрбум төгрөгөөр бууруулж, 6.128.0 тэрбум төгрөг болгож, зарлага ба цэвэр зээлийн дүн 530.3 тэрбум төгрөгөөр бууруулан  7.307.2 тэрбум төгрөг болгож, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувьтай тэнцүүлэн барихаар боловсруулжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад хариулж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин