Өршөөлийн хуулийг дахин хойшлууллаа
2015-10-9

УИХ дахь МАН-ын бүлгийн Өршөөлийн хуулиар авсан тав хоногийн завсарлага өнөөдөр дууссан. Тиймээс энэ хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлгийн завсарлагыг дахин гурав хоногоор сунгалаа. 

 

 МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Хуульзүйн байнгын хорооны даргын сонгуулийн асуудлаас болж өнгөрсөн өдрүүдэд Өршөөлийн тухай хуулийн процедурын дутуу асуудлыг шийдэж чадсангүй. Улсын Их Хурлын дарга өдөр бүр байнгын хороо хуралдаж асуудлаа дуусгаж оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байсан. МАН-ын бүлгийн гишүүд ч Өршөөлийн тухай хуулийг хурдан батлах ёстой, ингэхдээ хуулийн процедурын алдаагаа засаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Хууль зүйн байнгын хороог хуралдуулах мөн МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж өгөхийг хүсч байна" гэсэн тайлбарыг өгөв. 

 

Энэ дагуу УИХ-ын дарга Өршөөлийн тухай хуулиар МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж, ирэх долоо хоногт 3 хоногийн нэмэлт завсарлага өглөө.

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
МАН- 2 дахь удаагаа оршоолийн хуулийг хойшлуулж бна. Ард тумэний хулээлт эцэг эх хань ур хуухэдууд нудээ чилтэл хулээж байгаа. МАН-д энэ хулээлт ер хамаагуй ажээ. Нямдорж АН-нэг ч хун хорих ангиас суллахгуй чуулганыг хаалаа гээд халаглаад байсан.яг цагаа тулахаар Хоер нуур гаргалаа да!!!! АРД ТУМЭН. МАН-ыг 2016 оны сонгуульд БУУ сонго!!!
2015-10-10
zochin:
orshooliin huuliig bushuun gargaachee yagaad huleelt uusgeed bna we heniigee orshooh tuhai heleltseed bga yum uu tegbel ugui shu tsagaan zahatnuud bgtah geed bna shu de
2015-10-10
Зочин:
элбэгдоржийн шоу шүү дээ. энхбаярыг хамаатуулах гээл үхчих гээд байх юм
2015-10-10
Зочин:
Наана чинь хулгайч нар боож үхэхнээ. Битгий батлаарай эх оронч гишүүд байдаг бол
2015-10-09
Н:
Үхвэл таарсан идэхээс өөрийг мэдэхгүй хөгийн малнууд. Ингэж суухаасаа ичээч. Батлаад өгчихөд юу нь болохгүй байгаан, хүлээж цөхөрлөө.
2015-10-09
amar:
“Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоол гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож даажигнаж ирэв. Ард олноо хуурч ирсэн нь даамжирч одоо алаг бяцхан үрсийг АЛАГЧИЛЖ, даажигнан, ардчлалын үнэт зүйлсийг хөлдөө гишгэсэн ёс зүйгүй ЭНЭ ЗАСАГ өөрөө ОГЦРОХ ЁСТой
2015-10-09
chimge:
Yagad bas sungachuhava.ymar hetsu yum be.
2015-10-09