Автомашингүй гудамжийг 1.8 тэрбумаар байгуулна
2015-10-09

Улаанбаатар хотын 4 байршлыг автомашингүй гудамж болгон тохижуулах НИТХ-ын шийдвэр гарчээ. 

 

 

1. Төв шуудангийн зүүн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн Биржийн зүүн урд авто замын уулзвараас баруун тийш явж Скайтал утас засвар, Хадгаламж Банкны төв байр, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур гарч Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК-ийн төв байр болон Төрийн Өмчийн хороо, Орон сууцны 4а байр хүртэл  


2. Төв шуудангийн хойд авто зогсоолын төв хаалганаас хойш явж Ц.Жигжиджавын гудамжийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж, Скайтал утас засвар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Эрдэнэс Монгол ХХК-ийн дундуур, Монцамэ агентлагийн урдуур гарч Үндэсний түүхийн музейн урд талын авто зам хүртэл


3.Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын авто замаас Улаанбаатар хотын банк болон МҮЭ-н холбооны төв байрны дундуур баруун тийш Ц.Жигжиджавын гудамжийг хөндлөн гарч Өргөө зочид буудал болон Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур явж Голомт банкны зүүн талын авто зам хүртэл


4.Жуулчины гудамж, Голомт банк болон Асашорюү Д.Дагвадорж цэцэрлэгийн дундуур урагш явж Монгол банк, Хуульзүйн яам, Үндэсний үнэт цаасны хэвлэлийн газруудын зүүн талаар урагш явж, Улсын бүртгэлийн газрын баруун урд үзүүрээс зүүн тийш эргэж, Шүд эрүү нүүний эмгэг судлалын төвийн хуучин байр, Монтел, Төрийн банкны хойд талаар зүүн тийш явж Гар утасны худалдааны төвийн хойноос зүүн тийш эргэж НӨХГ-ийн баруун талаар явж , Эрдэнэс Монгол ХХК-ийн баруун хойд үзүүрээс зүүн тийш эргэж 50-р байрны хойд талаар баруун тийш явж, Төр засгийн үйлчилгээний газрын хойд талаар гарч Монгол банкны зүүн талын зам хүртэл автомашингүй гудамж байгуулах аж.  

 

Дээрх 4 байршлыг автомашингүй болгон тохижуулахад 1.8 тэрбум төгрөг шаардлагатай аж. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene Tsagaan tolgoitiig yaaj ogtsruulhuu? Mongolchuud daanch aimhai boljee.
2015-10-10
mongol er:
yadaj gants tsetserleg barijihaachdee. ...
2015-10-09
Зочин:
нээрээ хэлэх ч үг олдохгүй юм.улсаараа шар хадныхан болсон болтой
2015-10-09
иргэн:
энэ өөрийнхөө хар байшинг тойруулаад л завар хийхийн байна өөрсдийнхөө тавь тухь, боломж нөхцлийг л авч үзэхээс машин чинь багтахгүй байгаа энэ газар яавал илүү зохиуцуулахуу гэдгээ бодвол яасын наад гудамж засах мөнгөөр чинь хэд хэдэн давхар зогсоол барьчих боломжтэй бишүү, өөрсдөө таалагдахгүй газар зогссон машин ачна, 7 хоногт нэг удаадаа машин унах эрхээ хасуулна, татвар авна, машингүй гудамж мэтээр мөнгө хусах л зүйл бодож олохоос нийслэлдээ ажил хийж байна уу? энэ буурал үст өрөвдөлтэй амьтан
2015-10-09
Жо:
Монгогуй байх гудамж тохижуулна ч гэх шиг энэ тор засаг эруул биш юм аа. Яаж ингэж чадаж байнаа. Ардчилсан намынхан арай л биш биш хэтрээд л Байна даа
2015-10-09
Зочин:
ЭНЭ ИХ МӨНГӨӨР ТЭР НӨГӨӨ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ МӨНГӨГҮЙ БАЙГАА ГЭЛҮҮ. ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИА БАРЬСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ. ОДОО БИД МӨНГӨГҮЙ ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ.
2015-10-09
bb:
Odoo baga solioroochee tgd tend amidardag humuus haana mashinaa tavihiin tend ajiltai humuus haana mashinaa tavihiin. Zogsoolchgui yum baij. Tegeed zogsool geed aimar tulburtei yum neej orlogo oloh uu bas. Uul medrel zailaa
2015-10-09