Төсөв тойрсон улстөрөө боль
2015-10-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байгаа юм.  

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

 

-Сонгуулийн мөнгө босгох гэсэн бузар арга. Бүх аймгийн тендэрийг авах гэж байна. Монгол залуучууд дэлхийд  цахиур хагарна. Мэдээлэл технологийн паркийг татан буулгана гэж орж ирж байна.  Статистикийн хороогоо татан буулгана. Концессийн гэрээ гээд замбараагүй юм болж байна.  Хүмүүсийн цалин хасна гэж орж ирж байгаа 25 жил дэх анхны Засгийн газар. Ийм зүйл байж болохгүй. Хууль бус зүйл хийгээд байгаа энэ Засгийн газрын огцруулах саналд гарын үсэг зурна шүү.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

 

-Би 2013 онд Энхболд дарга дээр орж улсын байдал хүндэрлээ, хяналтын хатуу горимд шилжихгүй бол болохгүй шүү. Хяналтын хатуу горимд шилжихгүй бол болохгүй шүү гэсэн. 2013 онд хэлэхэд ямар ч хүндрэл байхгүй гэсэн. Одоо ямар байна. Сангийн сайд байсан хүмүүсээр ажлын хэсэг байгуулж, төсөв дээр санал оруулж ирмээр байна. Төсөв тойрсон улстөр хийдэг зүйлээ болимоор байна.  Ирэх онд бүүр ч хүнд болж магадгүй шүү. Орон тоог үндэслэлгүй нэмсэн талаар ярьж байна. Сонгуулийн үед өөрт нь үйлчилж байсан хүмүүсийг ажилтай болгох гэж л орон тоог нэмсэн. Юм улам л хүндрээд байна. Уг нь бид энэ намар Өршөөлийн хуулиар хэрэлдэж 3 сарыг барахгүй байлаа. Эдийн засгаа хэлэлцэх байсан юм.  Олон хүн хэрэггүй. Төсөв санхүүгийн асуудал хариуцсан цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Өнөөдөр цөөн хүнийг ажилтай байлгах гээд дараа нь бүгдийг нь ажилгүй болгочихов оо. Эрчимтэй арга хэмжээ авахгүй бол байдал хүндэрнэ гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Орлого тал дээрээ өөдрөг дүгнэжээ. Орлого чинь биелэхгүй шүү. Энэ өвөл ямар ч байсан хэрэгжихгүй. Тийм учраас бид төсвийг дахин хасч танах ёстой гэж ойлгож байгаа.  Хөрөнгө оруулалт шинээр  100 тэрбум төгрөгийг нэмснийг болих хэрэгтэй гэж байлаа. Энэ жил шинэ объектуудыг дэмжээд, хуучин объектуудыг эргэж харах хэрэгтэй. Увс аймгийн төв дээр 19 тэрбум төгрөгийг тавьжээ. Дарханы Орхон сум руу явах замд гурван жил төсөвлөж байна.  Энэ байдлаас аваад үзвэл хөрөнгө оруулалтад хасах зүйл маш их байна. Бид өнгөрсөн жилүүдийн хийсэн зүйлийг харвал дийлэнх хэсэг нь замд явсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар үр ашигаа өгөх үү гэвэл биш. Бид мөнгөөр хахаж цацсан улс биш.

 

Ийнхүү гишүүнд энэ оны төсвийн тодотголын төсөлд ч тун шүүмжлэлтэй хандаж байлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
amar:
“Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоол гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож даажигнаж ирэв. Ард олноо хуурч ирсэн нь даамжирч одоо алаг бяцхан үрсийг АЛАГЧИЛЖ, даажигнан, ардчлалын үнэт зүйлсийг хөлдөө гишгэсэн ёс зүйгүй ЭНЭ ЗАСАГ өөрөө ОГЦРОХ ЁСТой
2015-10-09