Дэлбэрэлтийн үеэр 95 хүн амиа алджээ
2015-10-11

 

Туркийн нийслэл Анкара хотноо дэлбэрэлт болж 95 хүн амиа алдаж, 245 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт өчигдөр 9.00 цагийн орчимд болсон байна.

 

Анкара хотын төмөр замын дэргэд курдын “Ардын ардчилсан” намынхан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Курдын ажилчдын намын гишүүд болон Засгийн газрын дэмжигчдийн хооронд гарч буй мөргөлдөөний зогсоохыг шаардсан байна. Жагсаал эхлээд удаагүй байхад хүчтэй дэлбэрэлт болж, олон хүн амь эрсджээ.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр “Дээрх жагсаалд ойролцоогоор 14 мянган хүн нэгдсэн байсан” гэжээ.

 

Халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд одоогоор халдлагын захиалагч тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TURKUUDIIN OORSDOO HIISEN DELBELEH AJILLAGAA BIZ ARD TUMNEEREE KURDUUDIIG UZEN YADUULAHIIG HUSEJ KURDUUDIIG USTGAHIIG HUSDEG ISLAMIIN ULSIIG DEMJIGCH ERDOGANII HIISEN AJIL BIZ
2015-10-11
Зочин:
USA shuudee oilgoj yadah yu bna
2015-10-11