Пхеньян сүр хүчээ гайхуулав
2015-10-11

 

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагт “Хөдөлмөрийн нам” үүсэн байгуулагдсны  70 жилийн ойн баярыг тэмдэглэж, цэргийн сүрт жагсаал боллоо.

 

Төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Батлан хамгаалах яамны 20 мянган цэрэг, дайчин парадад оролцож, Хойд Солонгосын сүр хүчийг дэлхийд гайхууллаа” гэж мэдээлжээ.

 

Удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан “Бидний зоригийг хэн ч мохоож чадахгүй” гэж хэлсэн байна. Энэ өдөр Пхеньянчууд амарч, парадыг шууд хүлээн авч үзжээ.

 

Парадын турш удирдагчийн дэргэд БНХАУ-ын “Коммунист нам”-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшань зэрэгцэн суусан байна. Тэрбээр парадын дараа тус улсын “Хөдөлмөрийн нам”-ын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

“Лю Юньшань Пхеньянд хүрэлцэн ирсэн нь нэр төрийн хэрэг. Таны айлчлал хоёр улсын найрамдлын гүүр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн удирдагч хэлжээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхан бүр Цөмгүй байя нтр гээд байгаа шүү дэ хэхэ.
2015-10-12
Зочин:
Агуу улс удирдагчид юм аа. Цөмийн зэвсэг хүртэл байна. Манайд цөм гэдэг үгээ ч ойлгоогүй байна даа
2015-10-11
Зочин:
Манайхан бүр Цөмгүй байя нтр гээд байгаа шүү дэ хэхэ.
delhiid tseejee deldej bga ulsuud toriin bodlogo :
manaih shig toriin bodlogo bhgui dr ni hentei yu yarih yug sanal bolgoj ashig gargah hamtran ajillah geh met sudalgaa zovolgoo hdeg butets bhgui uls bish hsu de ameriktai harshiltai yum chini amerikiin gar hol bolson elbegeetei yag uulzaach manai tomchuuliig hurtel sudalsan bga shu de
2015-10-11
Зочин:
IIM TENEG DARANGUYLAGCHTAI IRGENSHSEN ARDCHILSAN YAMARCH ULSYN UDIRDAGCH UULZDAGGUY YUM . MAL MINI PO-D
2015-10-11
po:
Manai ebii ochood uulzaj ch chadagu irsen te kk heen jiliin omno bilee de sanaj baiga hvmvvs n helerei
2015-10-11