“Тунисын дөрвөл” нобелийн энхтайвны шагнал хүртлээ
2015-10-12

 

Нобелийн зохион байгуулах хороо энэ оны Энхтайвны шагналын эзнийг тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Германы Канцлер Ангила Меркел хүртэх өндөр магадлалтай хэмээн орон нутгийн хэвлэлүүд таамаглаж байсан ч талаар өнгөрчээ. Энэ оны Энхтайвны нобелийн шагналыг “Тунисын Үндэсний яриа хэлэлцээрийн дөрвөл” хүртсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Тунис улсад 2011 оны дөрөвдүгээр сард өрнөсөн хувьсгалын дараа тэд улс орноо зөв зам руу ороход голлох үүрэг гүйцэтгэсэн учир нобелийн Энхтайвны шагнал олгосон” хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ. “Тунисын дөрвөл” нь Үйлдвэрчний эвлэл, Тунисын үйлдвэр, худалдаа, Тунисын хүний эрхийн байгууллага болон Хууль зүйн холбоог төлөөлөн, 2011 оны гуравдугаар сарын 22-нд байгуулагдсан байна. Тус холбоо Тунисын хувьсгалыг хүчирхийлэл болгохоос урьдчилан сэргийлж, Засгийн газартайгаа хэлэлцээр хийж, эмх замбараагүй байдалд цэг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн аж.

 

Шведийн цагаар өнөөдөр 17.00 цагт энэ оны эдийн засгийн салбарын нобелийн эзэд тодрох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин