Москвад халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэмт бүлэглэлийг тус улсын “National Anti-terrorist Committee” буюу “Үндэсний терроризмтэй тэмцэх байгууллага”-ын ажилчид баривчилсан тухай “TASS” агентлаг уламжлав. Гэмт этгээдүүд ойрын өдрүүдэд Москва хотын төв болон олон хүн үйлчлүүлдэг метро, зах, худалдааны төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа мэдүүлгийнхээ үеэр дурьджээ.
Тусгайгийнхан өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагийн орчимд дуудлагын дагуу Пренсений районд 10 этгээдийг баривчилсан байна. Цагдаагийн газраас “Гэмт этгээдүүдийн байршиж байсан нууц газраас гар аргаар бэлдсэн их хэмжээний тэсрэх бодис, галт зэвсэг олж, хураан авсан” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ