Хаан Банкны Бизнес Инкубатор төвийн сургалтад урьж байна
2015-10-12

 

ХААН Банкны Бизнес Инкубатор төв нь “Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт”,  Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран банкны харилцагч аж ахуйн нэгж компаниудын удирдлагуудад зориулан Бизнесийн төгөлдөршилд хүрэх арга замууд” сэдэвт удирдахуйн сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг олгох, зөвлөх үйлчилгээний компаниудыг танилцуулах цуврал Бизнесээс Бизнест үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

 

2015 оны 9,10,11-р саруудад цувралаар явагдах бөгөөд ээлжит сургалтаа 10 сарын 16-нд үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.  

 

Мөн “Ганабэлл Институт”-тэй хамтран банкны харилцагч аж ахуйн нэгж компаниудын удирдлагуудад зориулан Бизнесийн арга зүй” сэдэвт мэдлэг мэдээллийг олгох, бизнес эрхлэгчид болон удирдагчдыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

2015 оны 10,11,12-р саруудад зохион байгуулагдах 8 цуврал хичээл нь 10-р сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Бямба гарагт зохион байгуулагдана. Энэ удаагийн сургалтанд бизнесийн сэтгэлгээ,  мөнгөн урсгал, цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ, манлайлал, гэрээ хэлэлцээр, төслийн менежмент, байгууллагын өрсөлдөх чадвар зэрэг сэдвийн хүрээнд  явагдах болно.   

 

Та бүхэн дээрх сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг  хүсвэл 7007-5219 болон 9900-1193 тоот дугаараар бидэнтэй холбогдоорой.

Shuud.mn
Сонин хачин