“Хамас” бүлэглэлд агаараас цохилт өгчээ
2015-10-12

Израйлийн сөнөөгч онгоцууд өчигдөр 14.00 цагт Газын зурваст байрлах хэт даврагч “Хамас” бүлэглэлд агаараас цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Палестинчууд, Израйль руу хоёр удаа пуужин хөргөсөн учир израйлчууд хариугаа авч, ийнхүү агаараас цохилт өгсөн хэмээн НҮБ-ын удирдлагуудад мэдэгджээ.

 

Агаарын дайралтын үеэр Палестины хоёр иргэн амиа алдсан байна. “Амиа алдагсдын нэг нь гурван настай охин” хэмээн Газын эрх баригчид мэдэгджээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн нийслэл Иерусалим хотноо Иракийн хэт даврагч “Халифын вант улс бүлэглэл”-д элссэн палестин залуу халдлага үйлдэж, хоёр хүний аминд хүрсэн билээ. Халдлагын дараа Иерусалим хотноо палестинчуудыг орохыг хориглосон юм.

 

Энэхүү шийдвэрээс болж тус улсад амьдардаг палестинчууд эсэргүүцлээ илэрхийлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэвээр байна. Жагсаалыг тараахын тулд Израйлийн Засгийн газар 1000 гаруй цагдаа дайчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин