Жулия Робертс нөхрөөсөө салахгүй
2015-10-12

Холливуудын нэрт жүжигчин Жулия Робертс өнгөрсөн долоодугаар сард 13 жил ханилсан, нөхөр Даниель Модерээс салж буйгаа мэдэгдсэн. Хос салж буй шалтгаан тодорхойгүй байгаа ч Даниель эхнэрээсээ сэтгэл санааны хохирол хэмээн 14 сая ам.долларыг нэхэмжилсэн юм. Харин жүжигчин бүсгүй хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө нөхрөө шүүхэд өгсөн билээ.

 

Тэд 2002 онд Италид хуримаа хийсэн бөгөөд гурван хүүхэдтэй. Тэгвэл барууны хэвлэлүүдийн мэдээлснээр хос эргэн нийлсэн гэв. Нью Йорк хотноо өчигдөр зохион байгуулагсан “Hammer Museum Gala in the Garden”-ийн үеэр жүжигчин бүсгүй нөхрөө дагуулан иржээ. “Тэд ихэд дотно харагдаж байснаас гадна хуримын бөгжөө зүүсэн хэвээр байсан” хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Арга хэмжээний дараа жүжигчин бүсгүй “People” сэтгүүлд “Хүүхдүүдийнхээ төлөө нөхрөө уучлахаар болсон. Үнэнийг хэлэхэд, энэ залууг явуулах зориг дутаж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин