О.Баасанхүү прокурорт хандана
2015-10-12

УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Өнгөрсөн долоо хоногт сайд С.Баярцогт албан тушаалаа ашиглан мэдээлэл хийж миний нэр хүндэд халдаж, гүтгэсэн. Би машин, мөнгөний асуудал яриагүй байхад намайг ярьсан мэтээр хэлсэн. Би өнөөдөр12.30 цагт нийслэлийн Прокурорын Амгаланбаатар гэдэг хүнтэй очиж уулзана. Ер нь буянаа нуусан уу, бузраа нуусан уу гэдгийг олж тогтооё. Баярцогтыг гурван үндэслэлээр өргөн барьсан. Гэтэл нотлох баримтгүй гэж байна. Уг нь өөрөө гарын үсэг зураад, өөрөө ярьчихсан учраас нотлох баримттай гээд тоохгүй байсан юм. Тэгэхээр энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүссэн юм уу, үүссэн бол яагаад хэрэгсэхгүй болгосон юм. Нэг сая юм уу, арван сая юм уу гэдэг мэдээллийг Амгаланбаатар гэдэг хүнээс шаардаж авна.

 

С.Баярцогт машинтай холбоотой асуудал яриад байна. Машин гэдгээр нь онцлоод байгаа юм биш, мөнгө гэдгээр нь яриад байна. Автобааз улсын төсвөөс татаас авдаг компани мөртлөө 200 сая төгрөгийн гэрээ хийгээд одоогийн байдлаар 90-ээд сая төгрөгийг гаргана гэдэг бол ноцтой асуудал. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Баасанхүү чи ч гэсэн жиип унадаг” гэж хэлж байна. Уучлаарай би жийп унадаггүй. Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хорооноос ялгаатай нь 100 өргөдөл ирэх юм бол газар дээр нь очиж судалдаг. 1000 өргөдөл ирэх юм бол байнгын хороон дээр асуудал шийднэ гээд дүрмэндээ заачихсан. Ч.Сайханбилэгт би “Та ЗГХЭГ-ын дарга байхдаа надад халзан дугуйтай машин өгөөд би сэтгүүлч нартай Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явж байгаад аваарт орох шахсан шүү” гэж хэлсэн. Тийм учраас хураагдсан машинаасаа зарахгүй гэж байгаа бол Өргөдлийн байнгын хорооны ажлын онцлогийг харж нэг машин явуулж байгаарай гэсэн. Ямар машин явуулахыг би шийдэхгүй. Засгийн газрын автобааз нь шийднэ. Надад өөрийн гэсэн жолооч байхгүй, жийп ч байхгүй. С.Баярцогтын нэр дээр зургаа, Сайханбилэгийн нэр дээр дөрвөн бичиг өгөөд хариу ирэхгүй байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Saihanbileg Bayartsogt hoyor helsen ugendee hurdeggui ulsiin omch horongo gazar nutgaar togloj baina. Unend guitsegdeh tsag irnee. Baasanhuug demjij baina.
2015-10-12
Болдбаатар:
Баасанхүүг дэмжиж байна. Гэхдээ Баярцогтын ард Сайханбилэг байгаа цагт дийлэхэд хэцүү байх даа. Офшор данс гэдэг нь монголын төр, ард түмэнээс нууж, татвараас зугтаж мөнгөө гадаадын банкинд нуухыг хэлдэг. Тийм хүн төрийн өндөр алба хашаад байж байдаг байлгаж байдагийг л гайхах юм.
2015-10-12
irgen:
Ene Baasanxuud oor xiix ajil alga uu.xeruul zarga l xiigeed ybax ym.bushuuxan songuuli bolj ene xeruulch abgai shig ymnuud zailaasai.
2015-10-12
Сар:
Сайханбилэг Баярцогт хоер улсын ажил хийдэг юм уу Найз нехдийн журмаар биде биенээ хамгаалж гэг нэгнийхээ эрх ашгийг хамгаалж байдаг ОТ н гэрээн дээрч хоеулаа огцорч Байж терийн ажил явагдах юм шиг Байна
2015-10-12
uiol uil:
uilaad guugeed bai baasai
2015-10-12
uiol uil:
uilaad guugeed bai baasai
2015-10-12
Зочин:
Баасанхүү гэж элий балай нөхөр хүмүүсийг ажлыг нь хийлгэхгүй нохой шиншихгүй юм ярьж байхаа болих хэрэгтэй ш дээ.
2015-10-12
Зочин:
Зөвөө Баасанхүү, чам шиг ингэж Монгол төрийн хувалзнуудтай улаан тулж үзэлцэх гишүүн байхгүй байгаа шүү. Зоригтой тулалданаа хөө, ард түмэн чамд баярлалаа гэж чанга хэлдэггүй юм гэхэд сэтгэлдээ сайшааж байгаа, бүү шантар, тодорхой галын цэг рүү л давш
2015-10-12
иргэн:
ичсэн хүн хүн ална гэгчээр сайханбилэг, баярцогт нар хэргээ, ярианы сэдвийг булзааруулах гэж нэг бол машин нөгөө бол сургууль ярьдаг болж. нэг мөр сайн хөөгөөд асуудлын шийдлийг гаргаарай залуу амжилт хүсье
2015-10-12