Үйлчилгээнээс татвар авах цаг болоогүй
2015-10-12

Энэ сарын нэгнээс эхлэн нийслэлийн иргэд архи, тамхины хэрэглээ, баар ресторан, зочид буудлын үйлчилгээнээс нэг хувийн татвар төлж буй. НИТХ-ын баталсан энэ шийдвэрийг тус хурал дахь МАН-ын бүлэг эсэргүүцсэн ч олонхын хүчээр батлагдаж, өдгөө хэрэгжиж буй.

 

Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлэг хотын татварын талаар иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгааныхаа дүнг өнөөдөр танилцуулж, Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийв. Хуралд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан болон Т.Гантөмөр, Р.Дагва, Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун нарын төлөөлөгч оролцов.

 

 

Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын бүлгийн захиалгаар Аслис холбооны дэргэдэх залуу судлаачдын баг 6 дүүргийн нийт 11 883 иргэний дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 95.9 хувь нь хотын албан татварыг цагаа олоогүй шийдвэр хэмээн үзсэн байна. Ингэхдээ эдийн засаг хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ үед хотын татвар авах нь буруу хэмээн тайлбарлажээ. Тиймээс МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хотын татварын хувь хэмжээний талаар тогтоолын төсөл өргөн барихаар болжээ. 

 

Тогтоолын төсөлд:

 

1. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд 1 хувь, бүх төрлийн баар ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээнд 0 хувиар тогтоох.

 

2.Ахмадын зориулалттай амралт, сувиллын газрыг нийслэл хотын албан татварын суутгагчаас хасах.

 

3.Татвар суутгагч буюу иргэн, хуулийн этгээд татварын орлого төвлөрүүлэх ажиллаанд оролцогчийн хувьд төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллыг журамд нэмж тусгах гэсэн асуудлуудыг НИТХ дахин хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн үзжээ. 

 

Ийн МАН-ын бүлэг хотын татварыг архи, тамхинаас нэг хувиар авч, үйлчилгээнд тэглэх ёстой хэмээн үзэж байна. Нийслэл хотын татвар нь иргэдэд төдийгүй аж ахуйн нэгжүүдэд ч дарамт болж буйг судалгаа хийх явцад харагдсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дурдав. Тиймээс хотын удирдлагууд иргэдийн санал бодлыг харгалзан үзнэ гэдэгт итгэж буйгаа уламжлав.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
umnii une usch baina heregjdeg bol saihan daa
2015-10-12
124578996:
Сонгуульд зориулж Ард түмнээс оноо авах гээд МАН-ын хэдэн б өгс дол оогч нар Аргаа ядах юмаа. Архидалт, Янхандалтын газрууд ихэнхдээ МАН-ын нөхдүүдийнх байх, Жирийн Иргэд ийм үйлчилгээний эрх авч чаддаггүй юм даа. Тиймээс МАН-аас татвар авахгүй яадаг юм.
2015-10-12