Цалин бууруулах тушаал гаргаагүй
2015-10-12

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр  гаргалаа талаар  мэдээлэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр:

-Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг.  Мөн  Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтад зааснаар  төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон байдаг Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн  "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай" 150 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл  мөнгөн урамшуулал олгогдсон хэвээр байгаа.

 

Эрүүл мэнд спортын   сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний  өдрийн  хүчингүйд тооцсон  "Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай" 384  тоот тушаал нь,  2010 оны 4-р сарын 12-ны өдөр тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал байсан юм.

 

Энэхүү  хүчингүй болсон тушаалд албан хаагчийн үндсэн цалинг  "Эрүүл мэндийн  салбарын төрийн үйлчилгээний  албан тушаалын цалингийн доод жишиг"-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг   хүртэл огт хэрэгжээгүй ирсэн. Иймд Сангийн яамнаас 2014.07.07-нд хүчингүй болгох тухай албан бичгийг манай яаманд ирүүлсэн байдаг. Тиймээс хуулийн давхардал, хийдэл,зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш,  салбарын ажиллагсадынхаа  цалин тэтгэмжийг  бууруулах  нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Цалин буураагүй гж хэн энэнд хэлж өгөөд булай болгоод байгаам бол оо.
2015-10-13
би:
Цалин буураад бн. мэдээгүйм үү.ажлаа хий л дээ
2015-10-13
D:
Sain zaluu idej uudaggyi xen bna ajlaa sain cook bgaa
2015-10-13
Зочин:
Энэ хүнд ламбаагийн дайны ухаан даанч байхгүй .сайд хийх чадамжгүй архичин. Гэвч монгол улсад ийм л нөхдүүд сайдын сэнтийд залрахюм . Юутай эмгэнэл
2015-10-12
zochin:
Arhichin dalan hudalch
2015-10-12