АН-ын генсек Л.Эрхэмбаяр мэдээлэл хийнэ
2015-10-13

09:00 цагт: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулах Герман-Монголын "Made in Germany“ бизнес өдрүүдийн нээлт Шангри-Ла зочид буудалд болно.


09:00-18:00 цагт "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн эхлэлийн семинар Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. 


09:00 цагт: "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн эхлэлийн семинар Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. 


10:00 цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана. 


10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хамтран зохион байгуулж буй “Усны засаглал” нэгдсэн илтгэлүүдийг толилуулна. Арга хэмжээ Төрийн ордонд болно. 


11:00 цагт: АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал АН-ын байранд болно. 


11:00 цагт: Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид Спортын төв ордон (Биеийн тамир, Спортын хөгжлийн төв)-ны 4 давхарт хэвлэлийн хурал зарлалаа.


11.00 цагт НМХГ-ын төв лабораториос 5 шарын Монос дээд сургууль дээр "Гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдал" сэдэвт үзүүлэх сургалтыг аж ахуй нэгжүүдэд зохион байгуулна.


11.00 цагт: Хуульч Э.Маргад-Эрдэнэ Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг Үндсэн хууль зөрчсөн талаар хэвлэлийн хурал "Монголньюс" мэдээллийн төвд хийнэ.


11:30 цагт: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөртэй холбогдуулан ОБЕГ, МУЗН хамтран "Монголньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.


12:00 цагт: “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ.


12:00 цагт: СУИС-ийн дуулаачийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжиннямын Баттөрд туслах "Том Төрөөдөө урам хайрлая" тоглолтын хэвлэлийн хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно. 


12.00 цагт Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбоотой Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ.


14.00 цагт нийслэлийн цэрэг татлагын товчооны хурал НЗДТГ-ын А танхимд болно. Энэ үеэр цэрэг татлагын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар танилцуулна. 

Shuud.mn
Сонин хачин