Эдийн засгийн салбарын нобелийн эзэн тодорлоо
2015-10-13

Шведийн нийслэл Стокольм хотноо Нобелийн зохион байгуулах комисс энэ оны Эдийн засгийн салбарын нобелийн эзнийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Энэ оны Эдийн засгийн салбарын нобелийн эзнээр Их Британи, америкийн эдийн засагч Энгус Дитон тодорчээ. Тэрбээр олон жил ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн бодлогыг боловсруулсан учир нобелийн эзнээр тодруулсан хэмээн зохион байгуулах комисс мэдээлжээ.

 

Дитон 2009 оноос Америкийн эдийн засгийн эвслийг тэргүүлэх болсон юм. 2005, 2008 онд нобелийн шагналд нэр дэвшиж байсан аж.

 

Эдийн засгийн салбарын шилдэг шалгарснаар 2015 оны нобелийн эзэд бүгд тодорлоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин